Б.Баясгалан
06 сарын 19, 2020
Шинэ коронавирус халдвартай холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрээр "Зургаадугаар сарын 18-нд нийт 339 хүнд шинжилгээ хийсэн. 336 хүнээс нь коронавирус илрээгүй, 3 хүнээс коронавирус илэрлээ.
Тэд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч нар бөгөөд нэг нь 59 настай ОХУ-ын иргэн, нэг нь 37 настай Беларусь улсын иргэн, нөгөө нь 32 настай монгол иргэн. Тэднийг ХӨСҮТ-д эмчилгээнд оруулах ажлыг өнөө өглөө эхлүүлсэн.
Өнөөдөр 5 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжлээ.
Монгол Улсад коронавирусийн нийт 204 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 132 хүн эдгэрлээ. Одоо 72 хүн эмчилгээнд байна. Тэдний 67-гийнх нь биеийн байдал хөнгөн, 5 хүн нь хүндэвтэр байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.