Д.Нямхүү: Гурван хүнээс коронавирус илэрч, Монголд бүртгэгдсэн нийт тохиолдол 318 боллоо

Б.Баясгалан
10 сарын 12, 2020

Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "2020 оны 10 дугаар сарын 09, 10, 11-нд нийт 2027 хүний шинжилгээг хийсэн. Тэдний 2024-өөс нь коронавирус илрээгүй. Харин гурван хүнээс коронавирус илэрлээ. 

Тодруулбал, 2020 оны 10 дугаар сарын 08-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн тийр ачааны машины жолооч, 51 настай эрэгтэй, 2020 оны 10 дугаар сарын 10-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 31 настай эмэгтэй, 25 настай эрэгтэй нараас коронавирус илэрсэн.

Өнгөрсөн гурав хоногт хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжсэн. Тэдний нэг нь 8 дугаар сарын 30-нд Нурсуултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 60 настай эмэгтэй, нөгөө нь 9 дүгээр сарын 02-нд Сиэттл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 81 настай эмэгтэй байна.

Монгол Улсад коронавирусийн нийт 318 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 97.5 хувь буюу 310 нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсийн 295-ынх нь бүх хяналт, тандалт дууссан. Гэрийн ажиглалтад 5, сувиллын ажиглалтад 10 хүн байна. ХӨСҮТ-д 8 хүн эмчлүүлж байна. Тэдний 5-ынх нь биеийн байдал хөнгөн, 3 нь хүндэвтэр байна. 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 20 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байна" хэмээлээ.

Холбоотой сэдвүүд

д.нямхүү коронавирус хөсүт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.