Х.Оргил
04 сарын 28, 2020
Ирэх сарын нэгнээс эхлэн 1072 хувьцааны ногдол ашгийг олгож эхэлнэ. Үнэт цаасны дансаа нээгээгүй иргэдийн хувьд и баримт апп-д холбосон дансаараа ногдол ашгаа хүлээн авах боломжтой аж. Энэ талаар "1072 хувьцаа мэдээллийн төв"-ийн менежер Э.Баатарцогт тодруулга өглөө.
Э.Баатарцог:
Иргэний бүртгэлийн шинэчилсэн мэдээгээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэний тоо 2.512.000 болсон бөгөөд үүнээс 2.036.000 иргэн хувьцааны данс нээлгэжээ.
Хувьцааны данс гэдэг нь зөвхөн 1072 хувьцааны ногдол ашиг авах төдийгөөр хязгаарлагдахгүй, хөрөнгийн зах зээлд арилжаа эрхлэх боломж гэж харах хэрэгтэй. Монголчууд маань 1992 оноос хойш санхүүгийн зах зээлээс банктай л хамгийн ойр харилцаж ирсэн харин хөрөнгийн зах зээлийн талаар ойлголт тун тааруу. Тийм учраас хувьцааны данс нээхийн ач холбогдлыг төдийлөн ойлгохгүй байна. Тухайн иргэн брокер дилерийн компанид дансаа нээлгэснээр МХБ дэх 200 гаруй компанийн худалдан авч, арилжаа хийж ашиг олох боломжтой гэдгийг дурдах ёстой.
Бид өмнө нь 1072 хувьцааны данс нээхийн тулд заавал брокер дилерийн компанид дансаа нээлгэхийг шаардаж байсан. Одоо бол Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбоотойгоор заавал дансаа нээлгэхгүй байх боломжийг бүрдүүллээ. Энэхүү шийдэл нь и баримт апп юм. Ингэснээр хувьцааны дансгүй иргэд ногдол ашгаа ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүйгээр авах юм.
И баримтад 1,3 сая гаруй иргэдийн банкны данс баталгаатай бий, иргэд энэхүү дансаараа НӨАТ-ын буцаан олголтоо авдаг. Энэхүү дансаараа иргэд 1072 хувьцааны ногдол ашгаа авах учраас бүртгүүлээд баталгаажуулах ёстой.Ийнхүү мэдээллээ баталгаажуулсан иргэдэд хувьцааны ногдол ашиг хамгийн түрүүнд буюу 5 дугаар сарын 1-нд олгогдоно. Манай иргэдийн дийлэнх нь и баримт системийг ашиглаад сурчихсан учраас хүндрэл бэрхшээл үүсэхгүй.
Орохдоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 9.1, 9.3, 21.2.4; Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9.1, 9.3-т заасны дагуу 10 хувийн татвар суутгуулах юм. Тэрхүү бичилт нь татварын цэнхэр дэвтэрт бичигдэнэ. Энэ нь Дэлхийн хэмжээнд “COVID-19” халдвар дэгдсэнтэй холбоотойгоор иргэдийг бөөгнөрүүлж, чирэгдэл учруулахгүй байх зорилготой гэдгийг хэлэх ёстой.
Эхлээд Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвд данстай иргэд 1072 хувьцааны ногдол ашгаа авна. Дараа нь и баримт апп-тай иргэд рүү хүсэлт явуулж өөрийн дансаараа ногдол ашиг авах эсэхийг тодруулна. Иргэн зөвшөөрсөн цэс дээр дарснаар ногдол ашгаа авах бүрэн боломжтой. Ингэснээр 1,7 орчим иргэдийн ногдол ашгаа үе шаттайгаар 5 дугаар сарын 14-ний хооронд авна.
Хүүхдийн ногдол ашгийг хэрхэн авах гэж гэж эцэг эхчүүд асууж байна. Хүүхдийн мөнгө авдаг данс руу нь автоматаар орно.
2012 оны 4 дүгээр сарын 11-ээс өмнө төрсөн иргэд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч болох учраас ногдол ашиг хүртэх эрх үүснэ. Түүнээс хойш төрсөн иргэд уг хувьцааг эзэмших боломж одоохондоо байхгүй.
Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэний эзэмшиж байгаа 1072 хувьцааны 30 хувьтай тэнцэх буюу 323 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж авах шийдвэрийг Засгийн газар гаргаж байсан. Хэрвээ энэ үед 300 мянган төгрөг авч байсан бол 750 ширхэг хувьцаатай гэсэн үг. Энэ мэтээр иргэдийн хувьцааны тоо ширхэг өөр өөр байгаа. Иймээс өөрийн хувьцааныхаа тоо ширхэгээр ногдол ашгаа авах юм.
Гэхдээ иргэдэд хувьцааны дансаа онлайнаар нээх боломж бий. Онлайнаар дансаа нээчихэж болно.
Иргэдийн мэдээлэл дутуугаас залилуулах тохиолдол гарч байна. Интернэтээр тухайн хүний хувьцааг аваагүй мөртлөө хувийн мэдээлэл болох гэрийн хаяг, утасны дугаар, регистрийг нь аваад нэмж 5000 төгрөгийн дансаар шилжүүлсэн авах болсон. Энэхүү авсан мэдээллээ ашиглан facebook-ээ хакердуулах, булаалгах зэрэг залилан хийж байгааг иргэд анхаарууштай. Иргэдэд хандаж хэлэхэд ийм хуурамч зүйлд бүү итгээрэй гэж сануулан хэлмээр байна. Хаалттай ХК-ийн хувьд хувьцааг иргэнээс иргэнд арилжина гэсэн ойлголт байдаггүйг анхаараарай. Хэний ч хувьцаа хэн рүү шилжихгүй.
Сэтгэгдэл бичих (56)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.89.38] ・ 2020.09.08 Хариулах
300.000 орж ирээгүй ш дээ 200.0 орж ирээд л өнгөрсөн чинь 750 хувьцаа үлдсэн л бна лээ
Зочин [64.119.16.240] ・ 2020.05.13 Хариулах
huwitsaagaa yaj batalgaajuulah we. neelgetsen bga
Зочин [202.126.89.154] ・ 2020.05.05 Хариулах
Helsen amandaa hvrhed yadin zool hvnharaj bn hvvhdee haraad ajilgvi eejvvdee bodhod uadag um arai dendvv hvnd surtaltai um aa
Зочин [202.55.188.93] ・ 2020.05.02 Хариулах
300myngig awj bsin omno ter dansara awj bolhinmu dansa yaj hariltsah dansara solih we
Зочин [66.181.161.86] ・ 2020.05.02 Хариулах
Dans neesen gehdee e.barimt dreh dansaara awj bolohu
Зочин [202.55.188.87] ・ 2020.05.02 Хариулах
Ogj ehelsen yum uu?
Зочин [202.55.188.91] ・ 2020.05.02 Хариулах
300 000 төгрөг аваагүй хирнээ хувьцаа 750 болсон бна яах ёстой вэ
Зочин [103.212.117.93] ・ 2020.05.02 Хариулах
1072 huvtsaanaas 300 hasagdsan bhiin bi uug ni mungu avaagui l yum san. Haana handaj shalguulsh be.
Зочин [202.9.46.155] ・ 2020.05.01 Хариулах
E barimtiin dansand yaj avah ve
Зочин [66.181.161.39] ・ 2020.05.01 Хариулах
Ydaj 2012 ond torson hvvhdvvdee ogohgvi ymar teneg ym be
Зочин [122.201.26.240] ・ 2020.05.01 Хариулах
2013,2014,2015,2016 geed svvld torson xvvxdvvd yagaad noogdol ashig awaxgui yum be mongol ylsiin irgen l bolj torson bol awax estoi bizde bitgii ingej yalgawrlaj baigaachee araichde
Зочин [202.179.24.1] ・ 2020.05.02 Хариулах
манай нам ингэж шийдсиймаа
Зочин [66.181.161.32] ・ 2020.05.02 Хариулах
yg vnen hellee
Зочин [202.21.109.57] ・ 2020.05.01 Хариулах
1072 huvitsai taraasnaas hoish tursn huuhdd yaj ughuvduu(ireeduig harj bat d 2 huuhd dulmaa d 3 huuhd um bn gj huvitsai ugj chadahguin oilgmjtoi bizde pisda mn)
Зочин [66.181.161.84] ・ 2020.05.01 Хариулах
e barimtiin dansaar avah hvmvvs hvleeh yum bna le ter l 4 5 nii ved hiigdej duusad e barimtad suun gesn shv app n
Зочин [202.179.11.218] ・ 2020.05.01 Хариулах
Заавал данс нээлгэх юм уу.РДугаар байна, ХААН, Төрийн сангийн дансаар нь өгч болох зүйлийг л заавал данс нээж өгнө гэх.Олон хүүхэдтэй айлд 7500 арай л их биш үү.
Зочин [66.181.161.13] ・ 2020.05.01 Хариулах
Sain uu ter ued 200 myanga l awsan sh dee tegeed hediig awah we
Зочин [202.126.89.101] ・ 2020.05.01 Хариулах
note dansaar orgohu note dansgvi hvn uaaj awhuu
Зочин [66.181.161.62] ・ 2020.05.01 Хариулах
note dansgvi hon uaaj awhuu
Зочин [202.126.89.53] ・ 2020.05.01 Хариулах
нас барсан хүний хувьцааг яахаар болсон юм бол
Зочин [182.160.0.209] ・ 2020.05.02 Хариулах
Өгнө гэсэн
Зочин [202.131.250.130] ・ 2020.05.01 Хариулах
Данс нээх нэрээх мөнгө авна. Зүгээр нээж болохгүй юу. Бас мөнгө угаах арга уу. 5000 нээж баысан одоо бүр 10000 гараад явчихлаа. Энд ямар нэгэн зохицуулалт байдаггүй юм уу.
Зочин [182.160.0.209] ・ 2020.05.02 Хариулах
Харин тиймээ данс нээ гэж мөнгө авна одоо өгөх мөнгөнөөсөө 10%г нь суутгаж авна гэнэээ
Зочин [202.9.40.68] ・ 2020.05.01 Хариулах
E баримт дээр баталгаажуулах юм алга байна яаж баталгаажуулах юм вэ
Зочин [182.160.0.209] ・ 2020.05.02 Хариулах
Ногдол ашиг өгч эхлэхээрээ хүсэлт явуулна гэсээн түр хүлээж бай
Зочин [66.181.161.62] ・ 2020.05.01 Хариулах
e baring deer yaaj batalgaajuulah .uk be
Зочин [66.181.161.26] ・ 2020.05.01 Хариулах
Нас барсан хүнийхийг яан гэсэн бэ
Зочин [182.160.0.209] ・ 2020.05.02 Хариулах
Өгнө гэсээн
Зочин [202.126.89.70] ・ 2020.05.01 Хариулах
E .barimt deer huselt ireegui l bna daa yag yaahcestoim boloo
Зочин [66.181.164.214] ・ 2020.05.01 Хариулах
Данс нээлгэхэд 10000 авч бна. Энэ зөв үү?
Зочин [182.160.0.209] ・ 2020.05.02 Хариулах
7500г авч байсан
Зочин [139.5.219.185] ・ 2020.04.30 Хариулах
Yaj batalgaajuulah we ebarimtan deer batalgaajuulah ym alga
Зочин [202.55.188.45] ・ 2020.04.30 Хариулах
Нас барсан хүний хувьцааг яаж авах вэ
Зочин [202.9.40.81] ・ 2020.04.30 Хариулах
Ямар тоглоомтой юм бэ брокер энэ тэр бүртгүүл гэж бүртгэл авчихаад бас хүүхдүүд яах юм э.баримтгүй улсууд нь яах юм бэ. Э.баримтийн апп суулгаагай улсууд зөндөө л бга шүүдээ
Зочин [66.181.161.115] ・ 2020.04.30 Хариулах
уучлаарай е баримт дээрээ яг яаж баталгаажуулах билээ сайн ойлгоддогүй ээ
Зочин [182.160.0.209] ・ 2020.05.02 Хариулах
Өгч эхлэхээрээ хүсэлт явуулна гэсээн
Зочин [203.91.115.53] ・ 2020.04.30 Хариулах
Huselt ochino ta noogdol ashgaa ebarimtiin dansaar avahuu gej tegeed tiim gej ilgeevel orno gej bn
Зочин [202.126.89.197] ・ 2020.04.30 Хариулах
АПП тай данс байхгүи яахвэ
Зочин [202.9.40.19] ・ 2020.04.30 Хариулах
Анхнаасаа л томчуудынх НӨАТ авдаг дансаар, хүүхдүүд хүүхдийн мөнгө авдаг дансаар орно гэчихгүй. Энд тэнд брокер диллер дээр очиж данс нтр нээлгүүлээд... одоо тэр нь яах ёстой юм болдоо. Ягаан цэнхэр хувьцаагаа луйвардуулчихсан бсн. Тэрэн шиг юм болох вий дээ
Зочин [182.160.0.209] ・ 2020.05.02 Хариулах
Мөнгө авах гээд залилж бгаа юм
Зочин [150.129.140.230] ・ 2020.05.01 Хариулах
yum unsh sudal
Зочин [66.181.161.54] ・ 2020.05.01
harin tii anhnaasaa tegej helen biz dee dahin dahin ochij utasdaad l bas dawhar dawhar mongo tolood dans neelegsen sh dee zawaarsiin be
Зочин [66.181.183.38] ・ 2020.04.29 Хариулах
Нас барсан хүний хувьцааг яах вэ.
Зочин [203.91.115.52] ・ 2020.04.29 Хариулах
Стандарт инвестмент ҮЦК брокер делерт ХХК-д харилцах дансаа нээлгэсэн . Одоо уулзах гэтэл утасаач авдаггүй. Хаана байгаанч мэдэгдэхгүй байна. Яаж олох вэ.
Зочин [203.91.115.53] ・ 2020.04.30 Хариулах
158989 ruu msg yvuulaarai tegeed hariu irne Bi ch gesen ene brokert neelgesen
Зочин [66.181.161.90] ・ 2020.04.30
yu gj bichih ve
Зочин [150.129.141.4] ・ 2020.04.29 Хариулах
заавал данс нээ гээд л байсан. нээсэн хойно хүмүүсийг хохироосон мэдээлэл хийх юм. нэг айлын олон хүн байна. 1л хүн 7500р данс нээж байна. ланс нээлгэх шаардлагагүй байсан юм байна шд
Зочин [59.153.115.46] ・ 2020.04.29 Хариулах
дансаа нээвэл дараа нь хувьцаа авч болно энэ тэр гэсэн бна ш дэ хө, сайн уншаач
Зочин [66.181.183.251] ・ 2020.04.29 Хариулах
Яасан тоглоомтой юм бэ? Хэдэн жил хувьцааны данс энэ гэж шаардчихаад, цагаа тулахаар ийм хялбар шийдэл байжээ гээд сууж байх юм. Тэтгэврийн хөгшид болон 15.аас доош настануудын данс нээлгэсэн хураамжийг и-баримтын дансруу буцаана уу.
Зочин [150.129.140.230] ・ 2020.05.01 Хариулах
duraaraa ..... be
Зочин [66.181.161.101] ・ 2020.04.29 Хариулах
huwtsaa baigaa tegeed dansand holbogdoogui bolhoor yahuu
Зочин [103.57.95.10] ・ 2020.04.29 Хариулах
1ger bul negl ibarimtin danstai shde busad gishuud ni yah bolj bn!!!
Зочин [103.57.93.143] ・ 2020.05.01 Хариулах
yum unshaad oilgodoggui yumuu? Huwitsaani dansaa neesen bol ter dansruuchin orno. Neelgeegui irgediin ebarimt iin dansruun orno
Зочин [66.181.160.105] ・ 2020.04.29 Хариулах
Эхнэр нөхөр хүү 3 нэг л баримтны АПП тай. Нөхөр данстай ч баримтаа эхнэр би л татна яах вэ. Хүү 16 тай дансгүй яах вэ
Зочин [203.91.115.53] ・ 2020.04.30 Хариулах
Brokert neelgeh yostoi yum shig bn lee shuu
Зочин [66.181.161.88] ・ 2020.05.01
huvitsaani dans jiliin omno neelgj bsin ter uyd aaviinha dansiig holboj bsn odoo ooroo danstai bolchihsn ali dansru n oroh bol e barimtni dans mni ooriin danslda odoo soliulah arga bdin bolvuu
Санал болгох
1 Г.Мөнхнасан: Сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэснээр урт хугацаандаа цахилгааны төлбөр төлөхгүй байх боломжтой
2 Би нэг удаа #13: Өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн цагт л хүн хөгжиж эхэлдэг
3 Г.Батсайхан: Хан-Уул дүүргийн нийт 7 хорооны 18 байршилд орон сууцнууд хөрсний усанд автаад байна
4 Peak.mn сайт өнгө төрхөө шинэчлэлээ
5 Bajuna: Эсгийгээр хувцас урлах байгальд ээлтэй технологио Парист толилуулна
Холбоотой мэдээ
Санхүүгийн боловсрол
Д.Сумъяабазар: Ногдол ашиг тараах биш төмөр замаа барихад анхаарал хандуулмаар байна
Х.Оргил ・ 12 сарын 17, 2019
Нийгэм
Онлайнаар 1072 хувьцааны данс нээхдээ 20 мянган төгрөгийн шимтгэл авч иргэдийг завшиж байна
Х.Оргил ・ 05 сарын 04, 2020
Нийгэм
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр 2023 онд ашиглалтад орно
Цэдэнбалын Цэрэндолгор ・ 05 сарын 07, 2021
Санхүүгийн боловсрол
1072 хувьцааны үлгэр дуусав
Х.Оргил ・ 04 сарын 30, 2019
Санхүүгийн боловсрол
С.Цэрэндаш: Сая гаруй иргэдийн дансыг банктай тулган, баталгаажуулалт хийж 1072 хувьцааны ногдол ашиг тараахад бэлэн болсон
Х.Оргил ・ 08 сарын 14, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.