Х.Оргил
05 сарын 04, 2020
Эрдэнэс-Тавантолгой” ХК долоо хоног бүрийн даваа гарагт хийдэг ээлжит хэвлэлийн бага хурлаа /2020.05.04/ онлайнаар зохион байгуулж тус компанийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээлэл өглөө.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК энэ жил анх удаа иргэддээ ногдол ашиг өгөхөөр шийдвэрлэсэн. ТУЗ-ын тогтоолын дагуу ногдол ашиг олгох ажлыг 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулах ёстой. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд ногдол ашиг хуваарилах бэлтгэл ажлыг бүрэн хангасан гэдгийг тус компанийн ХМОНХХ-ийн дарга М.Амарбаяр хэллээ.
Тэрбээр энэ талаар “Хэдийгээр манай компани бэлтгэл ажлаа бүрэн хангасан хэдий ч хувьцаа эзэмшигч 2.512.00 иргэн хувьцааны дансаа нээх, банкны дансаа хувьцааны данстайгаа холбох, холбосон банкны данс нь идэвхитэй ажиллаж байгаа эсэх мөн хувьцааны дансаа нээлгээгүй иргэдийн ногдол ашгийг банкны дансаар нь хэрхэн өгөх, хүүхдүүдийн ногдол ашгийг яаж өгөх гээд хянаж цэгцлэх ажил их бий. Энэ ажил хийгдээд бараг дууссан, давхардал үүсгэхгүй, иргэдийг гээгдүүлж хохироохгүй байх үүднээс Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Гааль, татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв” зэрэг газрууд мэдээллээ хоорондоо солилцох, тулгах ажил хийгдэж байна” гэв.
Түүнчлэн ““Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигч иргэний тоо 2.512.768 байна. Үүнээс хувьцааны дансаа нээлгэсэн 1.718.296 иргэн байгаа бол банкны дансаа баталгаажуулсан 425.000 мянган иргэн байна. Хэрэв И баримт апп хэрэглэж, НӨАТ-ын буцаан олголт авдаг бол энэ дансаараа авах боломжийг бас бүрдүүлсэн. Мөн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө авдаг дансаар нь ногдол ашгийг шилжүүлнэ.
Эдгээрийн алинд нь ч хамаарахгүй буюу хувьцааны дансаа нээлгээгүй, И баримт апп хэрэглэдэггүй иргэдийн ногдол ашгийг шилжүүлэх ажилд хүндрэл гарч байгаа. Тиймээс И баримт аппликэйшнээр НӨАТ буцаан олголт авдаггүй иргэд заавал хувьцааны дансаа нээлгэж, банкны дансаа мэдүүлсний дараа ногдол ашгаа авах боломж бүрдэнэ.
Өнөөдрийн байдлаар 1.6 сая иргэн хувьцааны дансаа нээлгэсэн бөгөөд брокерийн компаниуд доод тал нь 5000 төгрөгийн шимтгэл хураамж авч данс нээж байна. Энэ мөнгөнөөс “Эрдэнэс-Тавантолгой” ХК нэг ч төгрөг авдаггүй. Хувьцааны данс нээлгэсэн хураамж нь ҮЦТХТ болон брокерийн компанийн үйл ажиллагааны зардлын төлбөр юм. Компаниудын үйл ажиллагааны онцлогоос хамаарч энэхүү шимтгэл харилцан адилгүй байгаа.
Гэхдээ сүүлийн үед зарим компани онлайнаар данс нээхдээ 20 мянган төгрөгийн шимтгэл авсан байна. Энэ бол тухайн компанийн асуудал ч гэсэн хүмүүсийн эрэлт хэрэгцээг далимдуулан ашгийн хойноос хэт хөөцөлдөхгүй байхыг брокерийн компаниудаас хүсье.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд аль болох бага шимтгэлээр хувьцааны нээхийг хүсч шаардаж ирсэн. Тухайлбал, шимтгэлийг 5000 төгрөгнөөс дээш гаргаж болохгүй гэсэн шаардлага тавьж, үүнийг зөвшөөрсөн 22 компанид “Эрдэнэс-Тавантолгой” аппликэйшнийг үнэ төлбөргүй ашиглуулахаар гэрээ байгуулан ажиллаж байна" гэв.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн долоо хоногт 22 мянган тонн нүүрс олборлож, 470 тэвшээр 32.9 мянган тонн нүүрс ачиж, 428 тэвшээр 48.6 мянган тонн нүүрс экспортод гаргалаа. Он гарсаар нийтдээ 2 сая 560 мянган тонн нүүрс олборлож, 962.4 мянган тонн нүүрс экспортлоод байна.
Сэтгэгдэл бичих (27)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.29] ・ 2020.05.08 Хариулах
Tsoohon heden togrog ogch baij bas 20 ig awna mon ih shunal yuma ogno gej bgvi shvv idej hanahgvi nowshnuud we
Зочин [202.126.89.172] ・ 2020.05.06 Хариулах
Эхнээс нь өгч эхлэнэ. 5 сарын 1 түүхэн өдөр гээд сайрхаад байсан . Цагаа тулахаар өгч чадахгүй л байгааг харж байна. Хэлсэндээ хүрдгүй. Амалсанаа цаг тухайд нь биелүүлдэггүй хариуцлаггүй ёс суртахуунгүй байж яаж болох вэ? . Үнэхээр хэлсэн хийсэн баталгаажуулсан нь огт тухайн цаг хугацаандаа биелдэггүйн тод жишээ.
Зочин [66.181.161.18] ・ 2020.05.06 Хариулах
Og n gd Hudla tsag awaad bhiin hurdan ogo ch
Зочин [66.181.161.18] ・ 2020.05.06 Хариулах
Ogo ch
Зочин [66.181.160.27] ・ 2020.05.05 Хариулах
Яааж дансаа нээлгэх вэ?
Зочин [202.126.89.56] ・ 2020.05.05 Хариулах
bi ger buliinhe hunii
Зочин [202.126.89.56] ・ 2020.05.05 Хариулах
dans neelgui hunii dans neelgeh gesen yaj neelgeh be
Зочин [66.181.161.113] ・ 2020.05.05 Хариулах
Өгч эхлэх болоогүй юмуу
Зочин [202.126.89.185] ・ 2020.05.05 Хариулах
Hezee ogih gd bgan be hudlaa odor honog alaad bhiimaa bur yah gj ingej ard irgedee hulelgej bdgii dansaa holbuusan humuusiinhiiv yah gj oruulahgui udad bgan
Зочин [66.181.161.25] ・ 2020.05.05 Хариулах
Howdod 2018 ond bas 10000 tugruguur neelgej bsn shuu dee. Ene yamar uchirtai ve
Зочин [66.181.161.25] ・ 2020.05.05 Хариулах
Hovdod 10000.r neelgej bn!!!!???
Зочин [66.181.161.71] ・ 2020.05.05 Хариулах
Anh huwitsaani dans neelgehdee hvvhdinhee huwitsaani dansig uurinhuu danstai holbuulsan yuma ter kampan ni dampuursan gd bh yum odoo yah we
Зочин [202.55.188.44] ・ 2020.05.05 Хариулах
Mongoo ogoochee hezee ogooh gd baiga yum be
Зочин [122.201.24.214] ・ 2020.05.04 Хариулах
7000 мянган төгрөгөөр данс нээж байгаа шдээ
Зочин [66.181.161.50] ・ 2020.05.05 Хариулах
Би гэр бүлээ 7000 нээлгэсэн яах бол
Зочин [202.55.188.87] ・ 2020.05.04 Хариулах
Мөнгөө авъя
Зочин [202.55.188.44] ・ 2020.05.04 Хариулах
Яасан ч маягтай новшнууд юм бэ? дээ 2016 оны сонгуулиар мѳнгѳ ѳгѳхдѳѳ юу ч ярихгүй л ѳгчихдѳг юм байх нь билээ!!! Одоо болохоор яачихаад нялцганаад байгаа новш вэ?...
Зочин [202.126.89.191] ・ 2020.05.04 Хариулах
Тэгээд бэлэн болсон хүмүүстээ өгөөч
Зочин [66.181.161.83] ・ 2020.05.04 Хариулах
dansaa neelgvi hvvhed yahuu
Зочин [103.229.120.130] ・ 2020.05.04 Хариулах
hze noogdol ashig ogoh ard irgedeeree ingej togloj bologui shdee
Зочин [59.153.113.44] ・ 2020.05.04 Хариулах
цагийн юм цагтаа дансаа нээлгэсэн хүмүүсийнхээ мөнгийг өгч л байгаачээ
Зочин [66.181.161.100] ・ 2020.05.04 Хариулах
Mngo ogcnee hezee ogh gd bgn be
Зочин [202.55.188.93] ・ 2020.05.04 Хариулах
өв залгамжилах эрх хэзээ нээх юм бэ
Зочин [66.181.161.49] ・ 2020.05.04 Хариулах
Ноогдол ашиг орохгүй байншдээ хэнд нь ороод хэнд нь ордогуйм бэ
Зочин [202.9.46.117] ・ 2020.05.04 Хариулах
өгөөчээ эхнээс нь бэлэн болсон хүмүүс рүү нь өгхөд бэлэн боллоо л гээд байхын
Зочин [203.91.115.38] ・ 2020.05.04 Хариулах
Өгөөчэээ мөнгөгүй хэцүүдэж үхлээ чвядаж шуудай гурилаа авмаар бна
Зочин [64.119.25.230] ・ 2020.05.04 Хариулах
Ноогдол ашгаа хурдан өгмөар юм.
Санал болгох
1 Г.Мөнхнасан: Сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэснээр урт хугацаандаа цахилгааны төлбөр төлөхгүй байх боломжтой
2 Би нэг удаа #13: Өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн цагт л хүн хөгжиж эхэлдэг
3 Г.Батсайхан: Хан-Уул дүүргийн нийт 7 хорооны 18 байршилд орон сууцнууд хөрсний усанд автаад байна
4 Peak.mn сайт өнгө төрхөө шинэчлэлээ
5 Bajuna: Эсгийгээр хувцас урлах байгальд ээлтэй технологио Парист толилуулна
Холбоотой мэдээ
Санхүүгийн боловсрол
Д.Сумъяабазар: Ногдол ашиг тараах биш төмөр замаа барихад анхаарал хандуулмаар байна
Х.Оргил ・ 12 сарын 17, 2019
Санхүүгийн боловсрол
Э.Баатарцог: И баримт апп-ийн баталгаажуулах цэс дээр дарснаар 1072 хувьцааны ногдол ашгаа авах бүрэн боломжтой
Х.Оргил ・ 04 сарын 28, 2020
Нийгэм
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр 2023 онд ашиглалтад орно
Цэдэнбалын Цэрэндолгор ・ 05 сарын 07, 2021
Санхүүгийн боловсрол
1072 хувьцааны үлгэр дуусав
Х.Оргил ・ 04 сарын 30, 2019
Санхүүгийн боловсрол
С.Цэрэндаш: Сая гаруй иргэдийн дансыг банктай тулган, баталгаажуулалт хийж 1072 хувьцааны ногдол ашиг тараахад бэлэн болсон
Х.Оргил ・ 08 сарын 14, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.