Эерэг амьдрал гэдэг нь сэтгэл ханамжтай мэдрэмжийг тогтмол авч, аливаа юмсыг өөдрөгөөр харах, гаднаас биш дотроосооо таашаалыг мэдрэх юм. Энэ нь эерэг бодол, итгэл найдвар, үйлдлээр дүүрэн байдаг. Тэгвэл эерэг амьдралын алтан дүрмийг доор танилцуулж байна. 

#1 Одоо цагтаа амьдрах 

Өнгөрсөнд алдаа гаргасан ч, таагүй дурсамж мартагдахгүй дахин дахин тархинд орж ирсэн ч, энэ нь байдаг л зүйл юм. Хүн үргэлж таагүй дурсамжаасаа амархан холдож чаддаггүй ч, түүнийг өөрчилж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрснөөр санаа зовнил, стрессээс салж чадна. Эерэг амьдрахын тулд аль болох өнөөдөртөө, одоо цагтаа амьдарч, одоо тулгарч байгаа асуудлуудтайгаа нүүр тулах нь илүү дээр юм. 

#2 Уучилж, урагшлах 

Махатма Ганди хэлэх дээ “Сул дорой хүн хэзээ ч уучилдаггүй. Уучлах нь хүчтэй хүний онцгой шинж чанар” гэжээ. Гомдсон, гуньхарсан, таагүй мэдрэмж өгсөн хүн бүрээ уучлах нь үзэн ядалтын дарамтаас салах юм. 

#3 Өөрийгөө бусадтай харьцуулахгүй байх 

Харьцуулалт хийх нь зарим тохиолдолд эерэг үр дүн үзүүлэх ч, өөрийнхөө амьдралыг бусдынхтай харьцуулах нь үргэлж хор учруулдаг. Өөртөө итгэж, өөрийн сул талаа давуу тал болгож, айдсыг зориг болгож, асуудлыг шийдэл болгосноор аз жаргалтай, эерэг амьдралыг бий болгоно. 

#4 Өөртөө сайн дадал зуршил бий болгох 

Ганцхан сайн зуршил нь хандлага, бодол, харах өнцөг, амьдрах хэв маягийг өөрчилж чадна. Тийм ч учраас аз жаргалтай, амжилттай хүмүүс дадал зуршлын чухлыг таньж мэдсэн байдаг. Өөрийн муу зуршлыг жагсааж, амьдралдаа хэрхэн нөлөөлж буйг эргэцүүлж үзээрэй. Дээрх муу дадал зуршлаа өөртөө хэрэгтэй сайн дадал зуршлаар солиорой. Ингэхийн тулд маш их сахилга бат шаардагдах болно. Удалгүй аз жаргалтай амьдралд дадал зуршлын ач холбогдлыг ойлгох болно. 

#5 Талархалтай амьдрах 

Хувь хүний хөгжлийн алдартай зохиолч Мелоди Беатти “Талархал нь өнгөрснийг ойлгуулж, өнөөдрийг амар амгалан болгож, маргаашийг алсын хараа тэмүүллээр дүүргэдэг” гэжээ. Эерэг амьдралын түлхүүр бол талархал юм. Баярлалаа гэсэн ганцхан үг нь амьдралд томоохон үнэ цэнийг бий болгох ид шидтэй үг юм. Хүн бүрт талархлаа илэрхийлснээр өөртөө ч мөн бусдад ч баяр хөөртэй, эерэг орчныг бий болгох юм. 

#6 Бусдыг өсөн дэвжихэд туслах 

Туслах гэдэг нь эелдэг зан, бусдыг бодохоос бүтнэ. Бусдад тус хүргэх нь хүний сайхан чанарын нэг билээ. Бусдад ямар нэгэн зүйл хүлээлгүйгээр туслах нь өөртөө эерэг хандлагыг бүрдүүлж өгөх гайхалтай арга юм. 

#7 Инээмсэглэх 

Аз жаргалтай, баялаг амьдрал инээмсэглэлээр эхэлдэг. Инээмсэглэл нь бидэнд эерэг, сайн сайхан мэдрэмжийг өгдөг. Асуудал, бэрхшээл, саад тотгор бүр амьдралын хэсэг ч бидний чадвар, өөрийн итгэл үнэмшил, хүч чадлын сорилт байдаг. Амьдралын хамгийн хүнд хэцүү цаг үед ч, инээмсэглэл нь уур хилэн, айдас, уцаарыг багасгах хүчирхэг зэвсэг бөгөөд, эерэг амьдрал руу хөтөлнө. 

#8 Уураа хянах 

Стресс бухимдалтай хүмүүс жинхэнэ аз жаргалыг мэдэрч чаддаггүй. Стрессийн гол шалтгаан бол уур хилэн. Уур хилэнгийн гол шалтгаан бол үзэл ядалт, харалган байдал, өөртөө итгэлгүй байдал юм. Уур хилэнгээ хянах нь амар хялбар ажил ч биш ч, боломжгүй зүйл ч бас биш юм. Энэ нь зан авир, ааш араншингаа өөрчлөх амьдралын шаардлага юм. Уураа хянаж сурсан хүн илүү амар тайван, аз жаргалтай амьдарч чаддаг. 

#9 Ургуулан бодохгүй байх

Бодох нь сайхан зүйл ч, хэтрүүлэн бодох нь хамгийн муу. Амьдралдаа болж буй жижиг саажиг бүх зүйлийн тухай үргэлж хэтрүүлэн бодох нь сөрөг хандлага, сөрөг амьдралын илрэл юм. Сөрөг хандлага нь бүтээлч сэтгэлгээг үгүй болгодог Бүтээлч сэтгэлгээ нь цаашдын хөгжил, дэвшилд хэрэгтэй санааг бий болгодог бөгөөд, энэ нь цаашлаад өөртөө итгэх итгэлийг ч нэмэгдүүлнэ. Өөрийгөө хогийн сав мэт бодлуудаас чөлөөлж, өөрийн зорилго, ололт амжилтаа тод томруунаар бодож чадах нь эерэг амьдралын амт мю. 

#10 Цаг гарздахгүй байх 

Цаг бол дан ганц алт биш, харин хүнд байдаг хамгийн үнэтэй хөрөнгө юм. Цагаа үр дүнтэй ашиглаж, цагийн үнэ цэнийг ойлго. Өөртөө шалтаг үүсгэж, юмыг хойшлуулах нь цаг гарздах нэг байдал юм. Харин цагаа илүү бүтээлч, хэрэгтэй зүйлд зарцуулах хэрэгтэй. Өөрийн болон бусдын цагийг хүндэлж дадах хэрэгтэй.. 

#Аз жаргал өөрөө аз жаргалыг бий болгодог

#Амьдрал гайхалтай учраас гарздахад хайран 

#Аз жаргалыг эрэл өөрөөс эхэлнэ