"Miss world 2018" буюу дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 68 дахь удаагийн тэмцээн Хятадын Санъяа хотод  эхэлсэн бөгөөд шалгаруулалтууд үргэлжилж буй юм.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлж “Miss World Mongolia-2018” уралдааны ялагч Энхбаатарын Энхриймаа оролцож байна.

Нээлтийн арга хэмжээнд Монголын мисс Э.Энхриймаа

Орон орны миссүүд өөрсдийн бэлдэж ирсэн үзүүлбэрээр өрсөлдөх тэмцээн өчигдөр болсон бөгөөд Монголын мисс Э.Энхриймаа монгол удганы төрхийг илэрхийлсэн үзүүлбэр үзүүлжээ.

Тэрээр энэ талаар цахим хуудаснаа "Өнөөдөр орон орны гоо бүсгүйчүүд маань өөр өөрсдийн бэлдэж ирсэн авъяас үзүүлбэрээ сонирхууллаа. Хувьдаа л гэхэд, их юмыг мэдэж авч, нилээдгүй үр дүнтэй цагийг өнгөрөөлөө!
Миний өмссөн энэ дээл нь СТА Хүрэлсүхийн Энхбаяр эгч маань урлаж өгсөн “Sky Beauty” нэртэй монгол удганы төрхийг харуулсан дээл юм. Анх хараад миний харцыг булаасан энэ дээл бусад миссүүдэд маань ч их таалагдсан" хэмээн бичжээ.