"Эмэгтэйчүүдийн гэрлэлт залуужвал цэрэгт явуулахаас өөр гарц байдаггүй" гэсэнд хэн, юу хэлэв

Б.Баясгалан
03 сарын 05, 2021

Жендерийн Үндэсний хорооны ээлжит хурал өнөөдөр боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралд оролцож, үг хэлэх үеэрээ "Хөдөлмөр эрхлэлтийн тэгш бус байдал ихсэж, эмэгтэйчүүдийн гэрлэлт залуужвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарц байдаггүй" хэмээсэн нь нэлээд шуугиан үүсгээд байна.

Л.Оюун-Эрдэнэ "Сайн засаглалд эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ, 

Авлигын индексээр манай улс 111 дүгээрт жагсаж байна. Зарим улсад парламент болон Засгийн газрын түвшинд эмэгтэй гишүүдийн тоо их байх тусам авлигын индекс, хүнд суртал багасаж байгаа үзүүлэлт байдаг. Тиймээс Засгийн газрын зүгээс 111 дүгээр байгаагаа 3 жилийн хугацаанд 50 хувиар бууруулах зорилтыг тавъя. Гэхдээ энэ бол амаргүй зорилт.

Үүнд эмэгтэйчүүдийн оролцоо туйлын их. Улс төрд эмэгтэйчүүд оролцсоноор нийгэмд ямар сайн зүйлс ирэх вэ гэдгийг ярих хэрэгтэй.

Хэрвээ ийм байдлаар хөдөлмөр эрхлэлтийн тэгш бус байдал ихсэж, эмэгтэйчүүд 18-19 насандаа гэрлэх нь ихэсвэл эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй байдаг. Ингэснээр хөдөлмөрийн идэвхтэй оролцоонд тулгуурласан идэвхтэй иргэнийг бий болгодог. Манай ажиллах хүч 1.5 сая иргэн. Үүний 50 хувь нь идэвхгүй байж огт болохгүй.

Ийм асуудлуудыг татан гаргаж ирж шийдвэрлэхгүйгээр урсаад яваад байж болохгүй" хэмээсэн юм.

Тэгвэл Ерөнхий сайдын хэлсэн "Хөдөлмөр эрхлэлтийн тэгш бус байдал ихсэж, эмэгтэйчүүдийн гэрлэлт залуужвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарц байдаггүй" гэдэг талаар цахим хэн, юу хэлснийг хүргэж байна.


УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин:


МУГЖ, Төрийн соёрхолт Д.Сосорбарам:


Шог зураач С.Цогтбаяр:

 

"Никитон" хамтлагийн гитарчин, ая зохиогч, продюсер Д.Өлзий-Орших:


 


 

 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.