Эмх цэгцгүй самрын экспортыг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, дамлагч ченжүүдийн  нөлөөг бууруулах, нэмүү өртгийн сүлжээг бий болгож эцсийн бүтэгдэхүүн хийх, Европ руу шууд экспортлох зорилгоор МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэнгийн санаачилгаар самрын Кластер байгуулагдлаа.

МҮХАҮТ нь Монголын Худалдааг дэмжих ТRАМ төсөлтэй хамтран уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, нэмүү өртгийн сүлжээ үүсгэх зорилгоор 2017 оноос Гоо сайхны, Сарлагийн хөөвөр болон ноос ноолуурын, Чацарганы, Арьс ширний кластеруудыг байгуулан ажиллаж байгаа юм. 

Эдгээр 4 кластерын нэмүү өртгийн сүлжээнд одоогоор 100 гаруй жижиг, дунд,  бичил бизнес эрхлэгч гишүүд оролцож байна.