Э.Мөнх-Очир: Хар тамхины хэрэгт холбогдсон дипломат ажилтнууд хамгийн эхлээд над руу залгасан нь үнэн

Х.Оргил
06 сарын 10, 2019

Манай хоёр дипломатч ХБНГУ-ын Дрезден хотод хар тамхи тээвэрлэж яваад саатуулагдсан юм. Тэд хоёр чемодан дүүрэн, 70 кг жинтэй хар тамхи авч явсан билээ.  Уг асуудлаар Истанбулын элчин сайд асан Э.Мөнх-Очир байр сууриа илэрхийллээ.

Э.Мөнх-Очир:

Миний ажиллаж байсан дипломат төлөөлөгчийн газар хар тамхины хэрэгт холбогдсонд харамсаж уучлалт хүсэж байна. Би дөрөвдүгээр сард дуудагдаж ирээд ажлаа хүлээлгэж өгсөн. Томилогдож ирсэн ажилтнууд ирснээсээ хойш ажил үүргээ сайн гүйцэтгэж байсан. Эрдэнэбаяр гэдэг хүн миний жолоочоор ажиллаж байгаагүй. Ер нь дипломат төлөөлөгчийн газарт тусдаа жолооч гэж байдаггүй. Аж ахуй эрхэлсэн ажилтнаар очсон хүмүүс ажилладаг. 

Харин баригдангуутаа тэдгээр хүмүүс хамгийн эхлээд надтай холбогдсон нь үнэн. Юу ярьсан нь та нарт хамаагүй. Тухайн үед би хэрэг явдлыг сонсоод ХБНГУ дахь элчин сайд Ганбатад энэ талаар дуулгасан. 

Бусад нарийн ширийн зүйлийг би мэдэхгүй. Холбогдох газар нь шалгаж, хариулт өгөх байх. Таамаг хэрэггүй. Авсан мэдээлэл минь та нартай л ижил.

Холбоотой сэдвүүд

хартамхи э.мөнх-очир

Сэтгэгдэл бичих (5)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.