ОХУ-д сүүлийн 24 цагт 4,070 тохиолдол бүртгэгдэж, өмнөх өдрөөсөө 40 хувиар нэмэгдлээ. Ирэх 2-3 долоо хоногт дэгдэлт оргилдоо хүрнэ гэж Москва хотын захирагч мэдэгдсэн. Гэхдээ 50 хувь нь шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилж байгаа нь анхаарал татаж байна.

Манай улсын иргэд гадаадаас 119 утсаар үнэ төлбөргүй холбогдож зөвлөгөө авч байгаа.  Өчигдөр 159 хүн холбогдсон.

17 улсаас 96 монгол хүн холбогдож зөвлөгөө авлаа. Иргэд голдуу шинэ төрлийн коронавирусийн эмнэлзүйн шинж тэмдэг, зовуурыг, хэрхэн урьдчилан сэргийлэх асууж байна. 

Үүнээс

 Ирландад 4, 

ОХУ-д 3,

Шведэд 2,

Швейцарьт 2, 

БНСУ-д 2 хүн 

лабораторийн шинжилгээ өгөхөд шинэ төрлийн коронавирусийн халдвартай болох нь батлагдсан. Эдгээр хүмүүс дандаа гэртээ тусгаарлагдсан учраас бүх төрлийн зөвлөгөө авч байна. Ихэнх нь гадаадад суралцаж байгаа оюутнууд юм.

Гадуур хүүхдүүд явахдаа амны хаалтгүй явж байна. Иймээс эцэг эхчүүд хүүхдүүдэдээ анхаарал тавьж гадуур гарахад нь амны хаалтыг нь заавал зүүлгэхийг зөвлөе.