Улирал тутамд загварын хайлтын платформ болох Lyst-ийн судалгаагаар онлайн дэлгүүр ашигладаг худалдан авагчдын төлөв байдлыг үндэслэн хамгийн халуухан брэнд болон бүтээгдэхүүнийг шалгаруулсан байна. Оны хоёр дахь улирлын дүнгээр Versace, Nike брэндүүд 20-р байраас үсрэн топ 10 руу оржээ. 

Улирлын индексийг бүрдүүлэхийн тулд Lyst өөрийн хайлтын систем болон Google-ийн мэдээлэл түүнчлэн интернетийн статистик, хөрвөлтийн ханш, дэлхий даяарх борлуулалтын мэдээллийг оролцуулдаг. Зургаа дугаар сард язгууртан гэр бүлийн хуримаар, сүйт бүсгүй Меган Марклийн хувцасыг урласан Givenchy брэнд шууд хоёр шат ахисан байна. Доорх жагсаалтаас аль брэнд өссөн ба буурсан үзүүлэлттэй байгааг харна уу.


10. PRADA

Оны 1-р улиралтай харьцуулахад нэг шат дээшилсэн байна. Учир нь Prada-ийн таних тэмдэг болсон нейлон нэмэлт зүүсгэлүүдийг (Nylon accessories) дахин шинэчлэн гаргасан нь уг брэндийг буцаад 10-р байрт ороход түлхэц болсон байна.

9. NIKE

Спорт хувцасны брэндүүдээс жагсаалтанд орсон цорын ганц брэнд юм. Нэгдүгээр улиралд 11-т бичигдсэн бол Nike брэндийн хувьцааны ханш бүх цаг үеэс хамгийн өндөр үнэд хүрсэн бөгөөд Хойд Америкийн худалдан авагчид дийлэнх худалдааг хийжээ.

8. FENDI

Өмнөх улиралд 9-т бичигдэж байсан бол ахисан үзүүлэлттэй байна. Логоманиа солиорол буюу брэнд логотой хувцас болон чимэглэл буцаж ирсэнтэй холбогдуулан FF “Zuca” монограмыг ( хоёр үсгээс бүтсэн чимэглэл) шинэчлэн гаргасан нь голлох үр дүнг авчирсан байна.

7.  VERSACE

Уг индексийн хамгийн дэвшилттэй брэнд – эхний улирлын байдлаар 21-т бичигдсэн. Lyst-ийн үзэж байгаагаар “Жианни Версачегийн аллага: Америкийн гэмт хэрэг” хит шоу болон Мet Gala арга хэмжээний үеэр уг брэндийн хувцасыг өмссөн одууд, улаан хивсний ёслолын голлох дүр төрхийг “хулгайлсан” байна.

6. VETEMENTS

Өмнөх улирлаас 3 шат буурсан үзүүлэлттэй байна, Ким Кардашиан энэ 5 сард ерөнхийлөгч Доналд Трамптай  Цагаан Ордонд уулзахдаа томдсон загварын (over-sized) Vetements хослолыг өмссөн ажээ.


 5. DOLCE&GABBANA

Нэгдүгээр улиралтай харицуулвал 3 шат ахисан. Италийн загварын ордон Саудын Араб-т хийсэн загварын шоугаараа сэтгүүлүүдийн нүүрэнд бичигдсэн байна.

4. GIVENCHY

Өмнөх улиралтай харицуулахад 2 шат ахисан үзүүлэлттэй. Уг брэндийн артистик захирал Клэйр Вэйт Келлэр хамгийн хүндэтгэлтэй даалгавар хүлээж авсан нь Меган Марклийн хуримын даашинзийг бүтээх байсан юм. Уг хуримыг дэлхий даяар 29 сая хүн үзсэн ажээ.

3.BALENCIAGA

Нэг шат буурсан ч брэндийн “царай муутай” гутал нь дэлхийн загварын арга хэмжээнүүдэд хаа сайгүй өмсөгдөх болсон бол 850 ам долларын Crocsplatform гутал нь 2018 оны эмэгтэйчүүдийн хамгийн халуухан бүтээгдэхүүний индексийг тэргүүлсэн байна.

2. OFF-WHITE

Нэгдүгээр улирлаас 2 шат ахисан. А зэрэглэлийн хамтын ажиллагааг хийсэн. Lyst-ийн хэлсэнээр Converse брэндийн Chuck Taylor загварын кэйтболон "Nike" брэндийн "Air Vapormax " пүүзтэй хослуулсан нь анхаарал татсан.

1.GUCCI

Өмнөх улиралд хоёрт бичигдэж байсан бол энэ улиралд тэргүүлэх байранд орсон. Gucci-ийн толгой компани Kering SA-ийн мэдээлсэнээр 2018 оны 1-р улиралд борлуулалт 48,7% -иар өссөн байна. Уг брэндийн нэр хүнд сүүлийн саруудад огцом нэмэгдсэн, ялангуяа залуу үеийнхэн тус брэндийн голлох сонирхогчид болсон. Gucci брэнд 90-ээд оны хэв маяг болон хөвгүүдийн "One Direction" хамтлагийн Харри Стайлийг компанит ажилдаа оролцуулсан нь амжилттай болсон байна.