Хос хоёр учирч, нэг нэгэндээ дурлаж, хайрлаж, дараа нь гэр бүлээ батлуулан нэг гэрт орно. Эхэндээ бүх зүйл маш сайхан. Гэхдээ хэсэг хугацааны дараа өөрчлөгдөж эхэлнэ. Таны нэгэн цагт энхрий, ялдам байсан хайртай эхнэр чинь ууртай болж, үргэлж ундууцаж, юм бүхэн таалагдахгүй болсон байх вий. Үүнд хэд хэдэн шалтгаан бий: 


1. Та хоёр ярилцдаггүй 

https://img.lifter.com.ua/data/2018/january/5417/1.jpg

Бие биетэйгээ огт харьцдаггүй гэсэн үг биш л дээ. Харин яриа хөөрөө чинь зөвхөн ахуйн чанартай асуудлуудын дунд эргэлдэж байдаг: ямар хоол хийх вэ, байрны мөнгөө хэрхэн төлөх, хүүхдүүдийн гэрийн даалгаврыг хэн хийлгэх гэх мэт. Үүнээс өөр сэдвээр хэзээ сүүлд ярилцсан бэ? 

Эхнэртэйгээ илүү их цагийг хамт өнгөрүүлж, гэр орны асуудлаас арай өөр сэдвээр ярилцаж, санаа бодлоо солилцож байх нь чухал. 


2. Та түүний санаснаар өөрчлөгдөхгүй байгаа 

https://img.lifter.com.ua/data/2018/january/5417/2.jpeg

Ганцхан түүний хүссэнээр бүх зүйлийг хийх албагүй л дээ. Тухайлбал, гэрийн ажлаа хувааж авсан бол өөрийн хариуцсан ажлаа цаг хугацаанд нь хийж дуусгаж бай. Ямар нэгэн буруу зуршилаа хаяна гэж амласан бол амлалтандаа хүр. 

Хэлсэн үгэндээ хүрье гэж бодохгүй, ярьж тохирсноороо өөрчлөгдье гэж хичээхгүй байвал эхнэрийгээ уурлаж буйд гайхах хэрэггүй. 



3. Та зөв асуулт асуудаггүй 

https://img.lifter.com.ua/data/2018/january/5417/3.jpg

Эхнэр, нөхрийн харилцаанд заримдаа харилцан яриа бус ганц хүний яриа болж буй мэт зүйл ажиглагддаг. Тухайлбал, нөхөр өөрийнхөө талаар ярина, эхнэр өөрийнхөө талаар... Тэгээд л болоо. Үүний оронд бие биесээ сонирх л доо. Сэтгэл санаа чинь ямархуу байна? Бие чинь өвдөөгүй биз дээ? гээд л... 

Эхнэрийн чинь бодож, мэдэрч буй зүйлс танд сонирхолгүй юм бол та өөрийгөө сайн нөхөр гэж яаж хэлж чадах юм бэ?


4. Романтик байдал хааччихав аа? 

https://img.lifter.com.ua/data/2018/january/5417/4.jpg

Дөнгөж гэрлэсэн даруйдаа та хоёрын амьсгалж байгаа агаар хүртэл романтик юм шиг санагдана. Харин хэсэг хугацаа өнгөрсний дараа өөрсдийн гар бие, санаачлагаар романтик орчныг бий болгох хэрэгтэй болдог. 

Та хоёр нэг гэрт амьдардаг юм чинь заавал гадагшаа гарч, эхнэрээ болзоонд урих хэрэгтэй гэсэн үг биш л дээ. Зүгээр л хамтдаа хөтлөлцөн алхах, замаараа кафе орж кофе уух, жижиг гэлтгүй бэлэг солилцож болно. Хайр дурлалын галаа унтраахгүй байхыг хичээх хэрэгтэй.


5. Эхнэр тань үргэлж хоол хийх хэрэгтэй байдаг 

https://img.lifter.com.ua/data/2018/january/5417/5.jpg

Танай гэр бүл өдөрт 3-4 удаа хооллодог, харин идэх хоол ид шидийн юм шиг өөрөө гараад ирчихгүй. Та өдөржин ажиллаад ядарсан тул орой гэртээ ирээд амармаар байдаг байх л  даа. Гэрт ирэхэд бэлэн хоол угтвал бүр ч сайхан. Гэхдээ таны эхнэр ч мөн адил ажлаасаа ирээд ядарсан байгаа, тэр ч бас гэртээ ирээд хэн нэгний түүнд зориулан хийсэн хоолыг идмээр л байгаа шүү дээ. 

Үүний тулд та гайхалтай хоол хийх авьяастай байх шаардлагагүй. Амархан хоолыг өөрөө хийхэд л хангалттай. Эхнэрийн тань гэрийн ажил ихэд хөнгөрнө. 


6. Та хог тарьж, тэр цэвэрлэдэг 

https://img.lifter.com.ua/data/2018/january/5417/6.jpg

Гэрээ эмх цэгцтэй байлгах амархан. Цай уусан аягаа тэр дор нь хураах, хоол идсэн тавгаа угаах, бохир хувцасаа угаалгын машинд хийх. Тэгээд л болоо! 

Мөн хамтдаа гэрээ цэвэрлэх чухал шүү. Нэг нь тоосоо соруулж, нөгөө нь шалаа угаана. Харин та хоёр ажил үүргээ тэнцүү бус хувааж авсан бол эхнэр тань бас л ундууцах вий.


7. Ганцаараа хүүхдээ хардаг мэт түүнд санагддаг 

https://img.lifter.com.ua/data/2018/january/5417/7.jpg

Хүүхдэд эцэх, эх гэж бий. Эцэг нь ч мөн адил хүүхдийн хүмүүжилд оролцох ёстой. 

Хүүхдийн хүмүүжлийг ганц хүний нуруун дээр тохож, нөгөө нь юу ч хийлгүй хажуунаас нь ажиглан суудаг бол энэ нөхцөл байдал стресс, үл ойлголцолд л хүргэнэ. Тийм биш гэж үү? 


8. Таны зүгээс ямар ч халамж мэдэрдэггүй 

https://img.lifter.com.ua/data/2018/january/5417/8.jpg

Та хэзээ хамгийн сүүлд эхнэрээсээ ямар хоол идмээр байгааг нь эсвэл хамтдаа ямар кино үзэх вэ гэж асуусан бэ? Эхнэртээ илүү их халамж, анхаарал тавьбал тэр жижиг сажиг зүйлд уурлахгүй, тайван хандах болно.


9. Түүнд хугацаа хэрэгтэй 

https://img.lifter.com.ua/data/2018/january/5417/9.jpeg

Төлөвлөсөн зүйлсээ гүйцэлдүүлэхийн тулд 24 цаг багадах үе бидэнд олон тохиодог. Том хүн байх хэцүү. Гэрийн эзэгтэй байх бүр ч хэцүү. 

Гэхдээ та эхнэртээ тусалж чадна. Тухайлбал, гэрийнхээ ажлыг хийгээд завгүй байх үед нь түүнд тусалж, хамтдаа хамаагүй хурдан дуусгаж болно. 


10. Түүнд орон зай хэрэгтэй 

https://img.lifter.com.ua/data/2018/january/5417/10.jpg

Хүн бүрт ганцаараа баймаар санагдах үе байдаг. Гэрт хүүхдүүд шуугилдаж, өөртөө анхаарах зав гарахгүй үед бүр ч хэцүү. 

Ийм үед хүүхдүүдээ аваад салхинд гарч, эхнэрээ гэртээ үлдээ. Хэдхэн цагийг өөртөө зориулж амраг.


11. Эрэмб дарааллыг буруу тогтоодог 

https://img.lifter.com.ua/data/2018/january/5417/11.jpg

Олон эрчүүд гэртээ зөвхөн хонохоор ирдэг. Та үүнийгээ мэддэг бол эхнэр тань аль дээр үед анзаарсан гэсэн үг. 

Та ажил дээрээ өдрийн 18 цагийг өнгөрүүлж, гэр бүлээ тээр хойно үлдээсэн бол эхнэр тань уурлаж буйд гайхах зүйл алга. Амьдралд тань аль нь илүү чухал вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. 


12. Маргаанд үргэлж ялахыг хичээдэг 

https://img.lifter.com.ua/data/2018/january/5417/12.jpeg

Үл ойлголцол гэр бүл бүрт байна. Байсаар ч байх болно. Гэхдээ маргааны үед та эхнэрийнхээ санаа бодлыг сонсдог уу? Эсвэл ганцхан өөрийнхөөрөө зүтгэж, эхнэрийнхээ буруу гэдгийг батласаар дуусдаг уу?

Буулт хийж сураарай. Эхнэр аз жаргалтай бол гэр бүл аз жаргалтай. 


13. Бүх ачааг үүрдэг 

https://img.lifter.com.ua/data/2018/january/5417/13.jpg

Танай гэрт шийдэх ёстой асуудлууд түм бум бий: хүн бүр өөрийн цагийн хуваарь, сонирхол, зарлага, эрүүл мэндийн асуудалтай. Энэ бүхнийг нэг л хүн зохицуулдаг. Эхнэр. 

Түүний санаа тавих хэрэгтэй бас нэг асуудал нь та өөрөө бүү байгаач. Харин хамтрагч нь байж, үр хүүхэд, гэр орныхоо асуудлыг хамт шийдвэрлэ. 


14. Тэр гутарсан байна 

https://img.lifter.com.ua/data/2018/january/5417/14.jpg

Та амьдралаа авч явахын тулд хамаг хөлс, хүчээ урсган зүтгэж байгаа. Та ядардаг. Эхнэр тань ч бас. 

Түүнтэй ярилц, түүнд тусал, анхаарал тавь. Тэгсэн цагт эхнэрт тань амьдралд нухлагдаад байгаа юм шиг санагдахаа болино. 


15. Бүх ажлыг ганцаараа хийдэг 

https://img.lifter.com.ua/data/2018/january/5417/15.jpg

Эхнэрээ ямар нэгэн ажил хийж байх үед та амарч байдаг уу? Ихэнх эрчүүд тэгдэг. 

Стресст орсон, ядарсан байсан ч гэртээ хариад түүнд тусал. Түүний сэтгэлийг зовоож буй бүхнийг сонс. Энэ амьдралыг хамт л туулах гэж дэр нэгтгэсэн юм чинь эцсээ хүртэл хамт зүтгэ.