Эрүүл хүүхдээ өвчтэй гэж итгүүлэн 13 хүнд мэс засал хийлгэж, тэргэнцэрт хорьж байжээ

Э.Мөнхтуяа
08 сарын 19, 2019

Техас мужид нэгэн ээж эрүүл хүүхдэдээ 13 томоохон мэс засал хийлгэж, амьдралынх нь эхний 8 жилийн хугацаанд эмчийн 320 гаруй үзлэгт хамруулан, тэргэнцэрт хорьж байжээ.


35 настай Кайлен Боуэн Пүрэв гарагт Даллас дүүргийн шүүхийн танхимд хүү Кристоферыг шаардлагагүй эмнэлгийн аргаар эмчлүүлэн бие махбодод нь балмад гэмтэл учруулж байснаа хүлээн зөвшөөрсөн аж.

 Түүнийг аравдугаар сард шийтгэхээр төлөвлөж, хоёрдугаар зэргийн хүнд гэмт хэрэг үйлдсэн хэмээн 20 жилийн хорих ял оноосон байна. Хохирогч 10 настай Кристофер ээжийнхээ хүчирхийллээс салж, сургуульд сайн сурч байгаа бөгөөд “шилдэг тамирчин”  болсон гэж аав Райан Кроуфорд ярьжээ.

Мөн тэрээр “Тэр зөв зүйл хийхээр шийдсэнд би баяртай байна. Эцэс сүүлд нь худал хуурмаг зогслоо” хэмээн Кроуфорд Стар-Телеграмд хэлжээ.
Эрх баригчдийн үзэж байгаагаар Боуэн Мункхаусены синдромтой нь түүний зан байдлаас илэрсэн ба хүүхдийн эрүүл мэндийн байдлыг хэтрүүлэн бусдын анхаарлыг татдаг сэтгэл зүйн доголдолтой хэмээн тайлбарлажээ.


Эх сурвалж: https://www.dailymail.co.uk/

Холбоотой сэдвүүд

сэтгэц сэтгэцийн эрүүл мэнд

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.