Хойд Солонгос олон улсын нийгэмлэгийн эсэргүүцлийг үл харгалзан цөмийн баллистик бөмбөг хийж, туршсаар байгаа тул Европын холбооноос шинэ хориг тавихаар шийджээ. Холбооны Гадаад хэргийн сайд нар Люксембург хотод өнгөрсөн даваа гарагт уулзахдаа ийм шийдвэр гаргасан тухай NHK дамжуулав. 

Хоригт, Хойд Солонгост оруулдаг бүх салбарын хөрөнгө оруулалтыг цуцлах, боловсруулсан түлш, түүхий нефть худалдаалахаа зогсоох зэрэг багтсан. Түүнчлэн Хойд Солонгос руу хувь хүний шилжүүлэх мөнгөн дүнгийн дээд хязгаарын 15 мянган еврогоос буулгаж 5000 болгож, Европын холбооны газар нутагт ажиллаж байгаа хойд солонгос иргэдийн зөвшөөрлийг сунгахгүй аж.

 Европын холбоо үүнээс өмнө шинээр хүсэлт гаргасан ажилчдад зөвшөөрөл олгохгүй байхаар тогтсон. Сүүлд зөвшөөрлийг сунгахгүй байхаар шийдсэн нь Хойд Солонгосын ажилчид бүгд эх орон руугаа харина гэсэн үг билээ. Холбооны Дээд төлөөлөгч Федерика Могерини энэхүү хоригоор Пхеньянд шахалт үзүүлэхийг зорьсон тухай хэлжээ. Үүнээс гадна бусад улс орныг ч НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хоригийг дагахыг уриална гэв.