Цалин буусан орой гэрлүүгээ харих замдаа ганц талх, хэд гурван алим авахаар дэлгүүр орсон ч нэг мэдсэн тэрэг дүүрэн элдэв бараа түрчихсэн явж байлаа. Гоё дуугаралттай чихэвч гэнэ, авчихлаа. Хурдан цэнэглэдэг usb гэнэ бас авчихсан. Тэгээд явж байтал машины бак цэвэрлэдэг шингэн, энийг хэрэглэвэл шатахуун зарцуулалт багасна, эко хэрэглээ гэсэн ногоон бичгийг нь хараад бүр сэтгэл хөдлөөд авчихсан юм. Авсан зүйлсээ эргээд бодсон ч өдөр тутамдаа байтугай сардаа ганц, хоёр л ашиглах юм. 

Эндээс би юу дүгнэсэн гэхээр худалдан авалт бол ердөө “сэтгэгдэл” юм байна. Бид сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргах нь хор уршигтай гэдгийг мэддэг ч дэлгүүрт өөрийгөө захирч чаддаггүй бололтой. Зөвхөн худалдан авалт төдийгүй бидний өдөр тутмын амьдралд, шийдвэр гаргалтанд харж, хүрэлцэж, тэмтэрч, үнэрлэж буй хүртэхүйн үйл явц чухал нөлөөтэй гэдгийг баталж байна.

Хүртэхүйтэй холбоотой нэгэн кейс авч үзье. Фижи гэх савлагаатай цэвэр ус 10 жилийн хугацаанд дэлхий даяар хэдэн тэрбум тонн борлогдож, үлэмж хэмжээний ашиг олсон төдийгүй Фижи улсын үндэсний бахархал болсон бүтээгдэхүүн юм. Хэрэглэгчдэд ид хүрч байхдаа 4–5$ зарагддаг байв.

Фижи арлын галт уулын гүнээс ориглох цэвэр уснаас савладаг гэж байсан энэхүү хуванцар сав бүхий усыг хамгийн сайн, эрүүл мэндэд ач тустай гэдгээр нь хүмүүсийн сэтгэхүйд бренд үүсгэж чадсан байна. Энэ компани нь удирдах зөвлөлөө сольсноос хойш маркетингийн ашигтай үйл ажиллагаа явуулж, холливуудын киноны завсраар бүтээгдхүүнээ сурталчилж, Хятад, Дубай, Америкийн эрх баригчдыг лоббидож татвараас чөлөөлөгдөж чаджээ. Барак Обама хүртэл ард иргэддээ энэ усыг ууж эрүүл мэнддээ анхаарахыг уриалж байв.

Хамгийн гол нь Фижи компани нэгдүгээрт, хүмүүсийн сэтгэхүйд эрүүл мэндэд маш сайн; хоёрдугаарт, байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлэхийн тулд энэхүү усыг хэрэглэх хэрэгтэй гэсэн мессеж хүргэсэн нь оновчтой маркетинг байжээ.

Image for post

Гэвч энэхүү савласан усыг нэг удаад усан онгоцоор борлуулахын тулд Фижигээс Лос Анжелес хүртэл 8,800 км зам туулахдаа 15,000 литр шатахуун зарцуулдаг, багагүй хэмжээний хүлэмжийн хий ялгаруулдаг нь тодорхой болж, Америкийн Клевелэнд хотын усны төвийн шинжилгээгээр ямар ч эрдэсгүй жирийн ус болох нь тогтоогдсон юм. Тус бүтээгдэхүүний зах зээл нь хумигдсан ч одоогоор Фижи улсын төсөвт дорвитой хувь нэмрээ оруулсан хэвээр байгаа гэнэ.

Бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгч өөрийн гараар барьж, эргүүлж тойруулж харснаараа бараа бүтээгдэхүүний тухай их хэмжээний мэдээлэлтэй болдог. Ингэснээр худалдан авах шийдвэр гаргалт хийхэд эерэг нөлөөллийг үзүүлдэг. Тиймээс томоохон дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийнхээ гар хүрэх газарт тавьдаг.

Энгийн хүнсний дэлгүүрээр үйлчлүүлсэн хэрэглэгч болон супер маркет хэлбэртэй жижиг дэлгүүрээр үйлчлүүлсэн хэрэглэгчдээс судалгаа авахад жижиг боловч супер маркетаар үйлчлүүлсэн хэрэглэгчдийн сэтгэл ханамж яг адилхан барааг адилхан үнээр худалдан
авсан хэрэглэгчээс илүү байсан байна. Хүртэхүйн мэдрэхгүйгээр дамжих нейромаркетингийн хүчин зүйл бүтээгдэхүүний сав баглаа боодол гэж энэхүү судалгаанд тодорхойлж байгаа юм.

Хэрэглэгчид ч мөн өөрсдийн нүдээр үзсэн зүйлдээ итгэдэг. Хүний нүд 400–700 нанометр урттай гэрлийн долгионыг харах чадвартай бөгөөд гэрлийн долгионы урт нь өнгө болж харагддаг. Харах мэдрэхүйн хувьд өнгөний нөлөөллийг Нейромаркетингт ихээхэн хэрэглэдэг. Түргэн хоолны газрууд хүрэн улаан, тод ногоон өнгийг дотоод засал чимэглэлдээ ихээхэн ашигладаг нь хүний идэх дур хүслийг төрүүлэх мөн хоолоо хурдан идээд гарах сэтгэл зүйд хөтөлдөг. Тиймээс нейромаркетингийн хүчин зүйл нь бүтээгдэхүүн болон түүний сав баглаа боодол, маркетингийн арга хэрэгслийн өнгө, хэлбэр
дүрс гэж үзэж болох юм. Үүний адил хүний нүдний хүртэхүйн мэдрэхүйгээр дамжуулан eye tracking маркетинг эрчимтэй хөгжиж байна.

Image for post

Телевийн нэвтрүүлгийн үеэр үзэгчдийн харааны фиксац гол төлөв тусаж буй. Эх сурвалж: Tobii

Eye tracker буюу нүдний хөдөлгөөн хэмжигч (нүдний фиксац хэмжих) багаж нь орчин үед сэтгэл судлал, нейросайнс, маркетингийн салбарт хувьсал хийж байна. Энэхүү төхөөрөмж нь ухамсрын төвлөрөл (фиксац) гадаад обьектуудад хэрхэн тусаж байгааг өндөр нарийвчлалтайгаар боловсруулдаг. Жишээ нь, хүнсний дэлгүүрийн худалдан авагчийн хараа ямар бараа, бүтээгдхүүний, аль хэсэгт тусаж байгааг харуулах чадамжтай гэсэн үг.

Image for post

Шинэ жолооч (Зурагны зүүн талаас), Туршлагатай жолооч (Зурагны баруун талаас) нарын харааны фиксац ялгаатай тусаж буйг харьцуулсан зураг. 

Эх сурвалж: Hans-Werner Hunziker, (2006) Im Auge des Lesers: foveale und periphere Wahrnehmung — vom Buchstabieren zur Lesefreude [In the eye of the reader: foveal and peripheral perception — from letter recognition to the joy of reading] Transmedia Stäubli Verlag Zürich 2006 ISBN 978–3–7266–0068–6 Based on data from:Cohen, A. S. (1983). Informationsaufnahme beim Befahren von Kurven, Psychologie für die Praxis 2/83, Bulletin der Schweizerischen Stiftung für Angewandte Psychologie

Хүн нүдээр нийт хүлээн авч байгаа мэдээллийнхээ 70-аас 80%-ийг авдаг гэж үздэг. Иймд eye track судалгаа нь ердийн нүдний хөдөлгөөний хэмжилт биш бөгөөд хүний ухамсар хаана, ямар давтамжтайгаар төвлөрч, шилжиж байгааг харуулдаг төхөөрөмж юм.

Харвардын бизнесийн сургуулийн профессор Gerald Zaltman нийт худалдан авалтын 95% нь ухаалаг бус шийдвэр (subconcious) буюу дэлгүүрт явахдаа төлөвлөөгүй, шаардлагагүй, зар сурталчилгаанд
найдаж ухамсаргүйгээр худалдан авалт хийдэг гэсэн байна. Маркетеруудын хувьд хэрэглэгчдийг ухамсаргүйгээр худалдан авалт хийдгийг мэддэг ч eye track-н тусламжтайгаар хэрэглэгчдийн судалгаа илүү обьектив болж байна.

Image for post

Реклам зар сурталчилгаа, зурагт хуудас, веб дизайны судалгаа шинэ түвшинд гарч байна.

(Global Opportunity Analysis and Industry Forecast) судалгааны тайланд Eye tracker төхөөрөмж нь 2018–2024 он хүртэл жилийн өсөлт 37.1% ба 2025 он гэхэд зах зээл нь 1.75 тэрбум америк долларт хүрнэ гэж тооцоолжээ. 

Эндээс үзэхэд eye tracker судалгаа төрөл бүрээр хөгжиж, бизнес, эрүүл мэндээр хязгаарлагдахгүй бидний амьдралд хүч түрэн гарч ирэх төлөвтэй байна. 

Одоогоор eye track-г EEG (тархины цахилгаан бичлэг), fMRI (хөдөлгөөнт чанарын) зэрэг төхөөрөмжүүдтэй хослуулан ажиллуулах туршлагыг нэвтрүүлсэн байна. Жишээ нь, саяхан болж өнгөрсөн Хонг Конгийн бослогын үеэр жагсагчид нүүрний хувирал танигч камер байрлуулсан цамхагуудыг нэг нэгээр нь унагаж байсан. 

Хятад улс бүхий л хот, гудамж талбайд иргэдээ таних систем байрлуулсныг бид мэднэ. Орчин үед сэтгэлзүйн үйлчилгээг ч мөн адил VR системтэй холбож эхэлсэн билээ. Ерөөс өдөр ирэх тусам бид технологийн хөгжлөөс хоцрох эрхгүй болсоор байна.

Eye tracker төхөөрөмжийн зах зээлд Tobii AB, LC technologies , Eyetech Digital Systems , Ergoneers GmbH, Smart Eye AB., Mirametrix Inc., Pupil Labs GmbH, Seeing Machines, SR Research Ltd., and Gazepoint зэрэг үйлдвэрлэгчид хүчтэй өрсөлддөг. Одоогоор зах зээлд илүү нэр хүндтэй бөгөөд томоохон үйлдвэрлэгчдэд (Coca cola, Toyota, Verizon, Nissan, Honda, AT&T гэх мэт) бүтээгдэхүүнээ нийлүүлдэг нь Tobii AB компани байна.

Image for postTobii Glasses 2 загварын eyetrackerImage for post

Eyetrack-г төрөл бүрийн судалгааны чиглэлд ашиглаж болох ч худалтын авалтын чиглэлийн судалгаа, маркетингтай түлхүү холбосноор бизнес эрхлэгчдэд ашгаа өгч буй. Ялангуяа бараа бүтээгдэхүүний байрлал, дизайн, шошго зэрэгт eye track-н тусламжтай анализ хийснээр бүтээгдхүүний борлуулалтыг өсгөх боломжтой. Жишээ нь, худалдан авагчид дэлгүүрт байх хугацааныхаа 90%-ийг бүтээгдэхүүний дизайнд, 10% хүрэхгүй хугацаанд орц, найрлагыг хардагийг тогтоосон байна.

Австралид гудамж талбайд тамхи татахыг хориглох, тамхины эсрэг ухуулга хуудас байрлуулахдаа eye tracker ашигласны дүнд тухайн орчны тамхидалт 83% буурчээ.

ABI Research байгууллагын мэдээллэснээр дэлхийн нийт машин үйлдвэрлэгчид 2019 онд жолоочийг хянах систем (DMS) буюу аюулгүй байдлын үүднээс жолоочийн харааны хөдөлгөөнийг хянадаг 6.7 сая системийг автомашинд суурилуулсан байна. Цаашид ч энэ тоо өсөх төлөвтэй.

Сонирхолтой зүйл дурьдахад eye track-н тусламжтайгаар аутизм (https://imotions.com/blog/eye-tracking-autism-current-research), анхаарал дутмагшлын эмгэг (https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/22926163), сэтгэл гутрал, шизофрен зэрэг өвчнүүдийг оношлохоор янз бүрийн оролдлогууд хийж эхэлсэн байна.

Сул тал:

  • Tobii-н санал болгож буй үнэ ойролцоогоор 200,000–300,000$ хүрч байна. Eye track төхөөрөмж нь зардал, өртөг ихтэй.
  • “Eye track is everything” бол биш. Тус төхөөрөмж нь үнэхээр Cool ч гэлээ маркетингийн амин чухал хэсэг биш. Харин маркетингийн олон хэлбэрүүдийн нэг хэсэг нь гэдгийг анхаарах хэрэгтэй. Энийг л оруулаад ирвэл супермаркетууд цөм орлого хийнэ гэж өрөөсгөл ойлгож болохгүй юм билээ.
  • Монголд мэддэг, гадарладаг хүмүүс цөөн байх. Тэгэхээр eye track-н зөвлөмж, үр дүнг танилцуулсан ч бизнес эрхлэгчид тоохгүй болов уу.
  • Eyetrack-н судалгаа, туршилтыг удирдаж явуулах мэргэжилтэн байх ёстой. Мөн гарч байгаа дата-г тайлбарлах хүн хэрэгтэй (Tobii e-prime худалдаж авбал визуал хэлбэрээр үр дүн харагдана гэснийг эс тооцвол)

Орчуулсан Л.Энхтүшиг