"Хүннү" олон улсын мото холбооноос зохион байгуулж байна. Тэд дэлхийд коронавирусийн халдвар тархаж хүнд байдалтай байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Цэрэг, цагдаа Тээврийн цагдаа, эмч, сувилагч нарт талархсан сэтгэлээ ийнхүү илэрхийлж байгаа аж.

Цуваагаар явж буй мотоциклчид маск, бээлийтэй бөгөөд хоорондоо хоёроос дээш метрийн зайтай байх зарчмыг баримталж байна.