Сурагчдыг хичээлдээ явах, сургуулиасаа гэртээ харих замын аюулгүй байдлыг хангах, тэдэнд тусламж үзүүлэх зорилгоор иргэд, олон нийтийн дэмжлэгтэй “Хүүхэд хамгаалагч” төслийг хэрэгжүүлж эхэллээ. 

Тус төслийн нээлт өнөөдөр нийслэлийн Ерөнхий боловсролын зарим сургууль дээр боллоо.

Төслийн хүрээнд хүүхэд явах замын эрсдэлтэй цэгүүдэд "Хүүхэд хамгаалагч" иргэдийг эргүүлд гаргаж, хүүхдийн аюулгүй байдлыг хянах юм.


Сурагчдын хичээлдээ явах замын аюулгүй байдлыг хангах, тэдэнд тусламж үзүүлэх зорилготой "Хүүхэд хамгаалагч" тѳслийн нээлт СХД-ийн 18-р хорооны 12 дугаар сургууль дээр боллоо.