Б.Баясгалан
11 сарын 10, 2018
Монголын анхны тусгай боловсролын сургууль болох 25 дугаар сургуульд “Оюу толгой” ХХК сурагчдын аюулгүй байдлыг бүрэн хангасан цахилгаан шат, тайвшруулагчтай хонх, зориулалтын бариул суурилуулжээ.

Мөн алхаж сурахад дэмжлэг үзүүлэх хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүн зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай эд хэрэгслийг хүлээлгэн өглөө.
Оюу толгой компани, 25 дугаар сургууль, "Гэрэл гаргагч" ТББ-ын залуустай хамтран хэрэгжүүлсэн тохижилтын ажлыг танилцуулж, хүлээлгэн өгөх арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын дарга Г.Дуламжав нар оролцов.

Тусгай боловсрол шаардлагатай хүүхдүүдэд сурч боловсрох таатай орчин нөхцөл бүрдүүлсэн энэхүү төслийн нийт өртөг нь 140 гаруй сая төгрөг болжээ.














оюу толгой 25 дугаар сургууль тусгай боловсролын сургууль "гэрэл гаргагч" тбб
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.