Цусны донорын Дэлхийн өдрийг ЭМЯ, ЦССҮТ, МУЗН-ээс хамтран "Бусдын төлөө цусаа өгч, амьдрал бэлэглэе" уриан дор Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Жил бүрийн зургаадугаар сарын 14-нийг Цусны донорын дэлхийн өдөр нэрийн дор тэмдэглэдэг.

Бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, сайн дурын авлагатай цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилготой уг өдрийг Монгол Улс 15 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.