ФОТО: Урьд өмнө олдож байгаагүй ховор олдворуудыг анх удаа дэлгэлээ

peak.mn
08 сарын 24, 2018

Монгол нутгаас урьд өмнө олдож байгаагүй ховор олдворуудыг анх удаа дэлгэлээ.

Монголын Үндэсний Музейн судлаачид АНУ, Олон Улсын Түрэг академи, Солонгос, БНХАУ-ын эрдэмтэдтэй хамтарсан археологийн зургаан төслийг 2018 онд амжилттай хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд Увс, Хөвсгөл, Орхон, Төв, Хэнтий аймгийн нутагт орших шинэ чулуун зэвсгийн үеэс хүрэл зэвсгийн үе, Хүннү, Сяньби, Түрэгийн үеийн зарим дурсгалуудыг малтан, судалгаа хийсэн байна. 

Олдворуудыг Монголын Үндэсний музейд хадгалах ба музей өмнө нь Хүннү, Түрэг үеийн танхимтай байсан бол одоо Хүннү, Сяньби, Түрэг гэх танхимуудад салгаж тавихаар болжээ. 

Фото сурвалжлага: 


Холбоотой сэдвүүд

олдвор түүх

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.