Фото: Өвөрмонголчууд үндэсний хувцасны наадмаа 15 дахь удаагаа хийлээ

Х.Оргил
11 сарын 23, 2018

ӨвөрМонголын өөртөө засах орны нийслэл Хөх хотноо монгол үндэсний хувцасны их наадам болж өнгөрлөө. 15 дахь удаагаа болж буй энэ наадам нь үндэсний хувцас, өв уламжлалаа сурталчлах зорилготой юм. 

Тиймээс ястнуудын хувцаснаас гадна орчин үеийн хувцсыг монгол үндэсний хувцастай хослуулан шинэлэг байдлаар олон нийтэд танилцуулдаг ажээ. Уг шоу жуулчдын анхаарал чамгүй татдаг бөгөөд зохион байгуулахад төр засгийн зүгээс өндөр ач холбогдол өгдөг байна

Энэ удаагийн шоунд 100 гаруй хувцас танилцуулжээ.

Холбоотой сэдвүүд

дээл дээлтэймонгол

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.