Жүжигчин Kit Harrington болон Rose Leslie нар Шотландын Абэрдинд, хагас сайн өдөр хуримаа хийжээ. Энэхүү хуримын арга хэмжээ болсон газар нь жүжигчиний гэр бүлийн 900 жил эзэмшсэн хувийн эзэмшил, зочид буудал юм байна. Хосууд HBO-ийн алдарт сэриалын зураг авалтын үеэр танилцан тэдний дэлгэцийн хайр дурлал, бодит амьдрал дээр үргэлжилжээ. Тэд 4 жил хамтран амьдарсаныхаа дараа, өмнөх жилийн 9 сард сүй тавьсан байна. 

Сүйт бүсгүй урт торон ханцуйтай хуримын платье, цагаан цэцгэн титэм зүүсэн бол царайлаг сүйт залуу урт хар хүрэмний дотуур цайвар хантааз, цагаан цамц, хар зангиа зүүж саарал нарийн судалтай өмд өмссөн байна. Leslie-ийн аав” Бид Kit болон Rose хуримаа хийж байгаад маш их баяртай байна, гайхалтай өдөр байлаа” гэж Guardian сонинд өгсөн ярилцлагандаа хэлжээ.