Э.Мөнхтуяа
09 сарын 06, 2019
Ирээдүйн хурдны онгоц Лос-Анжелесоос Токио хүртэл 2 цаг л ниснэ
Эрдэмтэд болон инженерүүд олон улсын урт нислэгийг хугацааг эрс бууруулах боломжтой хайперсоник онгоцыг, сүүлийн үеийн технологи болон материалын шинэчлэлтийг ашиглан бүтээж байгаа аж.
Энэхүү онгоцны хурдны хувьд 1 мач буюу дууны хурдаас хурдан бөгөөд 8 мачийн хурдтай нисэх аж. 1 мач цагт 1200 км газрыг туулах хурд байх болно гэж NBC мэдээлжээ.
2018 онд Boeing компани суперсоник онгоцны дизайныг гаргасан ба хурдны хувьд хайперсоник хурд нь 5 мачаас доогуур түвшиний хурдны хүчин чадалтай байна гэж зарласан юм.
Туриний политехникийн их сургууль болон европын хэд хэдэн байгууллагатай хамтран Stratofly MR3 нэртэй туршилтын моделийг урласан ба цагт 5400 миллийн хурдтай буюу 8 мачын хурдны хүчин чадалтай ажээ.
Гэсэн ч эдгээр технологи нь 2035 он хүртэл лабораторийн гаднах орчинд тестлэх боломжгүй. Хэрвээ амжилттай болвол одоогийн нислэгийн хугацааг хэд дахин бууруулах боломжтой. Жишээлбэл Нью-Йорк хотоос Австралийн Сидней рүү ердөө гурван цаг л нисэх болно. Лос-Анжелесаас Токио хүртэл хоёр цаг хагас орчим байна гэсэн тооцоолол гаргажээ.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.