Нислэгийн тийз, байрлах зочид буудлаа гар утсаараа захиалдаг боллоо

Б.Баясгалан
03 сарын 22, 2019

МИАТ ТӨХК нь нислэгийн тийз захиалгын гар утасны аппликейшнийг бүрэн нэвтрүүллээ.

Android болон IOS системийн тус аппликейшнаар та хэзээ ч, хаана ч нислэгийн тийз захиалах, худалдан авах, нислэгийн мэдээлэл авах зэрэг олон төрлийн үйлчилгээг авах боломжтой аж.

Үндсэн боломжууд:

  • Суудал захиалга хийх, тийз худалдан авах
  • Нислэгийн мэдээлэл хадгалах
  • Аяллын түүхийг харах
  • Нислэгийн төлөв харах
  • Бидний хамтрагч Booking.com-оор дамжуулан зочид буудал захиалах
  • Цагийн хуваарь харах
  • Холбоо барих

Хэлний сонголт:

  • Монгол
  • Англи

Энэхүү аппликейшн нь үнэгүй ба Google Play, iTunes-ийн AppStore-оос тус тус татаж авна:

  • App for Android
  • App for iOS (тун удахгүй..)


Холбоотой түгээмэл асуултуудыг хариутай нь хүргэж байна.

-МИАТ ХК-ийн апп нь ямар үндсэн боломжуудтай вэ?

-МИАТ ХК-ийн апп нь нислэгийн суудал захиалга хийх, суудал сонгох, тийз худалдан авах, төлбөр гүйцэтгэх, нислэгийн хуваарь харах зэрэг олон үндсэн боломжтой.

-МИАТ ХК-ийн апп хэрэглэхэд бүртгүүлэх шаардлагатай юу?

-Заавал бүртгүүлэх шаардлагагүй.

-МИАТ ХК-ийн апп хэрэглэхэд ямар нэгэн төлбөр гарах уу?

-МИАТ ХК-ийн апп нь ямар нэгэн төлбөр хураамжгүй. Харин таны гар утасны операторийн дата үйлчилгээний хураамж гарч болно.

-Ямар хэлний сонголттой вэ?

-МИАТ ХК-ийн апп нь Монгол, Англи гэсэн 2 хэлний сонголттой.

-Хэрхэн захиалга хийх вэ?

-'Нислэг захиалга' цэс руу нэвтрэн дараах үйлдлийг хийснээр нислэгийн тийз худалдан авна:

  • Нислэгийн чиглэл, өдөр, бизнес, энгийн зэрэглэл болон зорчигчийн төрөл, тоог оруулна.
  • Хайлтын хувилбараас өөрийн сонгох нислэгийн өдрийг сонгоно.
  • Өөрийн нислэгийн мэдээлэл харна. Гадаад болон дотоодын банкны картаар тийзийн төлбөрийг гүйцэтгэж, тйиз худалдан авах.
  • Төлбөр амжилттай гүйцэтгэснээр электрон билетийн мэдээллийг таны и-мэйл хаягаар илгээнэ. 

-Ямар төлбөрийн хэлбэрийг зөвшөөрөх вэ?

-Та дотоодын банкны карт (Хаан банк ороогүй) болон олон улсын Visa, Mastercard, JCB and Diners/Discover кредит картаар төлбөр гүйцэтгэж, нислэгийн тийз худалдан авах бололцоотой.

-Би хэрхэн тийзээ авах вэ?

-Төлбөр амжилттай болсноор таны электрон билет автоматаар бичигдэж, тийзийн мэдээллийг таны и-мэйл хаягаар илгээнэ.

-МИАТ ХК-ийн апп ашиглан нислэгийн тийзээ өөрчилж болох уу?

-Нислэгээ өөрчлөх бол МИАТ ХК-ийн Мэдээлэл лавлагааны (+976) 333 999 утсаар холбогдох эсвэл өөрт ойрхон МИАТ ХК-ийн оффис, агентад хандана.

Эх сурвалж: МИАТ

Холбоотой сэдвүүд

миат нислэг онгоц тийз

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.