Германд болсон жагсаал цуглаанд хэдэн мянган хүн оролцжээ

peak.mn
05 сарын 28, 2018

Өнгөрсөн ням гарагт Берлин хотод болсон жагсаал цуглаанд 25 мянган хүн оролцжээ. Энэ тухай “Frankfurter Allgemeine Zeitung “ сонин мэдээлэв.
 
Барууны үзэлт “Германы өөр нэг сонголт” гэдэг намын зохион байгуулсан жагсаал цуглаанд 5 мянга гаруй хүн оролцсон бөгөөд жагсагчид “Германы төлөөх ирээдүй” уриан дор цагаачлалын бодлогыг эргэн харахыг шаарджээ.
 
Энэ үеэр мөн “Германы өөр нэг сонголт” намыг эсэргүүцсэн жагсаал Берлин хотын олон дүүрэгт болсон байна. Уг жагсаалд 20 мянга гаруй хүн оролжээ.
 
Өнгөрсөн долоо хоногт “Германы өөр нэг сонголт” нам тус улсын канцлер Ангела Меркелийн эсрэг Үндсэн  хуулийн шүүхэд гомдол мэдүүлжээ.  Засгийн газар цагаачлалын бодлогыг боловсруулахдаа Бундестаг буюу Германын парламентын хууль тогтоох үйл явцад оролцох эрхийг зөрчсөн гэж тус нам үзэж байгаа аж. Тиймээс 2015 оны 9 дүгээр сард баталсан Австритай залгаа хилийг нээх тухай А.Меркелийг шийдвэрийг шалгахыг шаардаж байгаа аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

герман жагсаал цуглаан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.