Германы 100 настай иргэн депутат болжээ


05 сарын 30, 2019

БЕРЛИН. /TASS/. ХБНГУ-ын баруун өмнөд хэсэгт оршдог Кирххаймболанден хотын зөвлөлд Германы тэтгэвэрт гарсан 100 настай иргэн Лизель Хайзе сонгогджээ.

Олон жилийн турш багшаар ажиллаж байсан тэрбээр 911 санал авч, “Бид Кибогийн төлөө” хэмээх иргэний санаачилгын хоёр депутатын нэг болсон байна. “Кирххаймболанден” хотын оршин суугчид хотоо Кибо хэмээн нэрлэдэг байна. Найман мянган оршин суугчтай тус хотын зөвлөл нийт 24 суудалтай аж. 

“Хүн ямар нэг зүйлийг өөрчлөхийг хүсэж байгаа бол түүнийхээ төлөө хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Улс төр гуманизмаас капитализм болон хувирч, хүнд чухал байсан зүйлийг нь булаан авч байна” хэмээн тэрбээр ярьжээ. 

Шинээр сонгогдсон  депутат Хайзе олон хүнд танигдаж, түүнээс олон сэтгүүлч ярилцлага авах хүсэлтэй байгаа гэнэ. Харин Хайзе сонсгол нь тааруу болсныг сэтгүүлчдэд эелдгээр сануулдаг гэнэ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

герман 100 настай иргэн депутат

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.