Германы ICON сэтгүүлийн энэ сарын нүүрийг загвар өмсөгч Ж.Энэрэл чимжээ. Монгол ахуй, нүүдэлчдийн амьдрал, тал хээрийн үзэсгэлэнт байгал, эгэл жирийн хүмүүсийн төрхөөр чимсэн уг зургийнхаа талаар тэрбээр "Алдарт Icon нүүрэнд гарчихлаа. Монголоороо гоёсон сайхан зураг авалт болсон" хэмээн бичсэн байна. 

Тэрбээр өмнө нь Англи, Франц зэрэг олон орны загварын сэтгүүлийн нүүр, хуудсыг чимсэн зураг авалтад оролцож байсан билээ. 

Гэрэл зургуудыг Esther Haase PHOTOGRAPHY-с ашиглав