Б.Баясгалан
12 сарын 15, 2021
“Global woman club” АНУ-ын Лондонд төвтэй Дэлхийн 20 гаруй оронд салбараа нээж охид, эмэгтэйчүүдийг дэмжих, хувь хүний боловсролд анхаарах, амьдралын зөвлөгөө өгөх, англи хэлний төвшинг дээшлүүлэх, эрхэлж буй бизнесийг нь Гадаад зах зээлд гаргах гүүр нь болсоор иржээ.
Монгол бизнес эрхэлж байгаа бүсгүйчүүд, эмэгтэйчүүд маань Дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжоо хараахан олоогүй байгаа бол “Global woman club”-ийн төлөөлөгчийн газартай холбогдож гишүүн болох нь нээлттэй гэдгийг тэд онцолж байсан юм.
“Global woman club” Монголд салбараа нээсэнд олон зуун бизнес эрхлэгч бүсгүйчүүд байртай байгаагаа илэрхийлсээр байлаа. Учир нь тэдэнд ажлын ачаалал, гэр бүл, хүүхдийн хүмүүжил гэх мэт маш олон давааны цаанаас өөрийн хүчээр Дэлхийд гарах боломж хомсхон байв.
Харин энэхүү клубд элсэн орсноор хувь хүний боловсролдоо анхаарч, англи хэлний мэдлэгээ дээшлүүлж, өөрийн эрхэлж буй бизнесээ Дэлхийд гаргах алтан боломжийн үзүүрээс атгасандаа тэд байрлаж сууна.
Мөн тус клубийн зүгээс бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийн нууран дахь олон ачаанаас хөнгөлж, амжилт өөд гараас нь атган хамт байхаа дахин дахин онцлон хэлж байсан юм.
Nara Thompson “Global woman club”-ийн Захирал
-Намайг Nara Thompson гэдэг. Би АНУ-д амьдраад 27 жил болж байна. АНУ-д боловсрол олсон ийм бүсгүй байна.
Би өөрөө амьдралын зөвлөгөө өгдөг хүн. Дэлхийн олон тайзуудаар ярьдаг. Хүмүүсээр уригдаж явж байлаа. Энэ үедээ би юуг олж харсан бэ гэхээр “Монгол бүсгүй гээд өөрийгээ хэлэхээр надаас хариуд нь “Чи Монгол хүн юм уу?, Яагаад өөр Монгол бүсгүй байдаггүй вэ? Гэдэг. Тэгэхээр би бодож эхэлсэн. Нээрээ үнэхээр л Монгол бүсгүй яагаад Дэлхийн тавцан дээр харагддаггүй вэ. Бид нар яагаад үзэгдэж болохгүй вэ. Тэрнээс хойш би юуг гэж бодсон гэхээр би нар үзэгдэх хэрэгтэй, бид нар өөрсдийгөө Дэлхийд таниулах хэрэгтэй юм байна. Бид нар бусдаар биш өөрсдийгөө тодорхойлох хэрэгтэй юм байна гэж бодсон.
Өнөөдрийн Монгол бүсгүй гэж хэн бэ. Тиймээс Дэлхийд тэргүүлэгч эмэгтэйчүүдийн байгууллага хаана вэ гэсэн чинь Лондонд төвтэй “Global woman club” гэдэг байгууллага байдгийг олж мэдсэн. Дэлхийн 20 гаруй оронд төлөөлөгчтэй. Би өнөөдөр тэд нараас зөвшөөрлийг нь аваад Монголд нээлтээ хийж байна.
Бид нар өнөөдрөөс эхлэн Монголдоо ямар үйл ажиллагаа явуулахад анхаарч байна гэхээр сард хоёр удаа уулзалт хийнэ. Эхний уулзалт Монгол хэл дээр явагдана. Яагаад гэхээр бүсгүйчүүд маань төрөлх хэл дээрээ Дэлхийн томоохон зөвлөх, мэргэжилтнүүдийн мэдээллийг сонсохыг хүсэж байна.
Тэр зүйлүүдийг нь бид нар Монгол хэл дээр хийж өгнө. Харин англи хэлээр зохион байгуулагдах уулзалтыг хийнэ. Мөн англи хэлний сургалтыг Америк багш зааж эхэлж байна. Мөн хувь хүний хөгжилд анхаарна. Бид Дэлхийд өөрсдийгөө таниулахын тулд ядахдаа илтгэх урлагийн чадвартай байх хэрэгтэй. Тэгэхээр илтгэх урлагийн хичээлүүд бас явагдана.
Ч.Ичинхорлоо “Global woman club”-ийн Монгол дахь төлөөлөгч
-“Global woman club” Монгол салбараа нээж байгаад баяртай байна. Мөн энэ том байгууллагын Монгол дахь төлөөлөгчөөр нь ажиллахаар сонгогдсондоо баяртай байна.
Олон оронд өөрийн салбартай бөгөөд олон зуун мянган эмэгтэйчүүдийг өөрийнхөө эгнээнд нэгтгэсэн ийм байгууллага. Эмэгтэйчүүдийн хөгжил, хамтдаа хөгжих боломжийг хангаж байгаа энэ клубд Монгол бүсгүйчүүд маань нэгдэж, хамтдаа бие биенийгээ хөгжүүлэх, Дэлхийн тавцанд гарах боломжтой. Монгол эмэгтэй гэдэг өөрөө яг хэн юм бэ. Бидний онцлог юу юм бэ. Бид юугаараа дэлхийд танигдах ёстой юм бэ гэдэг зүйлийг нээж, боломж олгож байгаагаараа клубийн онцлог оршиж байгаа.
“Global woman club”-ийн Зочин илтгэгч, Сантис боловсролын төвийн захирал Д.Оргилмаа
-Дэлхийн томоохон эмэгтэйчүүдийн клуб Монгол үйл ажиллагаагаа нээж байгаа нь үнэхээр гайхалтай байна. Энэ үйл ажиллагаанд би зочин илтгэгчээр орж ирлээ. Сүүлийн хоёр жил бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бидний хувьд үнэхээрийн хүнд байлаа.
Амжилт гэхээсээ илүү оршин тогтнох нь илүү чухал байлаа шүү дээ. Энэ үед Монгол эмэгтэйчүүдийг Дэлхийн тавцан дээр гаргах боломжийг нээх гэж байгаад нь маш их баяртай байна. Бид сүүлийн хоёр жил хөл хорионд их орсон байна. Цар тахалын ард зөвхөн оршин тогтнох биш ажилтанд хүрэх ёстой.
Ийм учраас энэ клубийн гишүүн болсноор багагүй олон боломж нээгдэж байгааг би харж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.