Хүүхдээ уйлуулахгүйн тулд эфирт тэврэн гарч мэдээгээ хүргэжээ

Х.Оргил
02 сарын 04, 2022

Америкийн CBS телевизийн цаг агаарын мэдээний хөтлөгч Ребэкка Шулд цаг агаарын мэдээгээ хүргэхдээ нэг настай хүүхдээ тэврэн тайлбарлажээ.

Тэрбээр гэрээсээ ажилладаг бөгөөд энэ өдөр хүүхэд нь эфирт гарахаас нь өмнө сэрчихсэн аж. 

Иймээс хөтлөгч Ребэкка Шулд эвгүй байдалд орохгүйн тулд хүүхдээ тэврэн "Өнөөдөр цаг агаарын мэдээ зочинтой хүрнэ", "Салхины эрч нэмэгдэх нь" гээд "Хүүхэд маань хөнжилтэй учраас бэлэн байна" гэх мэтээр хөнгөн хошигнон мэдээгээ хүргэжээ.

Энэ талаар тэрбээр өөрийн твиттер хуудастаа "Ээжүүд ажлаа хийж байхад үнэндээ ард нь хүүхэд нь уйлж л байдаг. Заавал үүнийг нуугаад яах вэ. Энэ бол бодит амьдрал" хэмээн бичсэн байна.

Түүний мэдээний доор олон хүн амжилт, аз жаргал хүсэж, хүүхдийг нь өхөөрдсөн аж.

Бичлэг үзэх:

 

Холбоотой сэдвүүд

жендэр эмэгтэйчүүд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.