Улсын цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийг шаардаж, эцэг эхчүүдийн төлөөлөл тайван жагсаал зохион байгууллаа.

Тэд сугалаагаар цэцэрлэгт орж чадаагүй хүүхдүүдийнхээ төлөө нэгдэж, албан ёсны зөвшөөрөлтэйгөөр тус жагсаалыг Төв талбайд зохион байгуулахаар нэгдсэн аж.

Хэдийгээр өнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа ч хүүхдүүд нь цэцэрлэгт явах эрхээ сугалаа сугалах нэрээр хязгаарлуулж, эмэгтэйчүүд хөдөлмөрлөх боломжгүй болж, үүний ард олон мянган байрны зээлтэй залуус санхүүгийн асуудалд орж буйг тэд сануулахыг хүссэндээ ийнхүү жагсаж байгаагаа тайлбарлав.

Ээжүүдийн төлөөллийн нэг "Та бүхэн анзаараад үзээрэй. Таныг гэрээсээ ажил хүртлээ явахад хэдэн ресторан, зочид буудал таардаг вэ? Гэтэл хүүхдийн цэцэрлэг сургууль тоотой хэдхэн байна. Үнэхээр л эмэгтэйчүүд ээжүүдийн эрхийг хамгаалъя, хүн амын төрөлтийн бодлогыг дэмжье л гэж боддог бол засаг төрөөс цэцэрлэгийн хүртээмж дээр анхаарал хандуулахыг шаардаж байна" гэлээ.

Жагсаал маргааш ч бас үргэлжилнэ.

Бичлэг үзэх: