Хятадын алдарт Гуаша массаж буюу хаш чулуун иллэгийн талаарх таны мэдэх ёстой 10 баримтыг хүргэж байна.
- Гуаша иллэг нь Хятадын уламжлалт анагаах ухааны нэг цогц хэсэг. Биед хуримтлагдсан бохирдол, түүнээс үүдэлтэй эмгэгийг байгалийн чулуугаар хусаж арилгадаг эмчилгээ, гоо сайхны арга.
- Гуаша иллэг нь бие, толгой, нүүрний гэсэн гурван төрөл байдаг бөгөөд 50 гаруй өвчин, зовиурыг анагаах шидтэй гэж үздэг.
- Ботокс, тариа, хүчтэй тос, бэлдмэл арьсанд хурдан хүчтэй нөлөөлж, эргээд сөрөг үр дагаварт хүргэх ч тохиолдол байдаг бол гуаша иллэг эсрэгээрээ. Гуаша хийх тусам арьс эрүүлжиж, толийж, дархлаа нь сайжирна. Тиймээс энэхүү аргын тухай “Маргааш өнөөдрөөс залуу” гэсэн хэлц үг ч гарсан бөгөөд ердөө хэдхэн минутын дотор хүнийг 10 насаар залуу харагдуулдаг гэж үздэг.
- Гуаша иллэг хийх арга, технологийг мэргэжлийн багшаар заалгаж, зориулалтын тос, чанарын шаардлага хангасан гуаша хэрэглэх нь чухал. Хүн болгоны арьсны бүтцэд тохируулан иллэг хийх хугацаа, арга нь харилцан адилгүй байдаг.
- Гуаша хийхэд баримтлах тусгай дэг бий. Тухайлбал, иллэгийн өмнө гуужуулагч, мөн иллэгийн дараа сэвх арилгах, цайруулах хүчтэй бэлдмэл хэрэглэх хориотой.
- Байгалийн чулуугаар арьс, хуйх, биеийн хэсгүүддээ иллэг хийж эмчлэх арга зөвхөн Хятадад бус, Зүүн Ази, цаашлаад өдгөө Америк, Европт ч өргөн тархсан.
- Иллэг хийхэд зориулсан чулуун гуашаг зааврын дагуу зөв, гамтай насан туршдаа ч хэрэглэх боломжтой тул гоо сайхан, эрүүл мэнддээ оруулах хамгийн хямд, үр дүнтэй хөрөнгө оруулалт.
- Гуаша массаж, Хятадын уламжлалт анагаах ухааны онцлог, өрнө ба дорнын соёлын ялгааг харуулсан “The Gua Sha Treatment” нэртэй кино ч бий.
- Иллэг хийхдээ ариун цэврийн шаардлага хангасан орчинг сонгох, хэрэгслээ ариутгах, хүнтэй сольж хэрэглэхгүй байх нь чухал.
- Олон нийтийн сүлжээ, цахим хуудсанд буй бичлэг, зааврын дагуу дур мэдэн гуаша хийх нь эрсдэлтэй учир мэргэжлийн үнэмлэхтэй, дадлага туршлагатай багшийг сонгох нь чухал. Гуаша иллэгийн мэргэжлийн ахлах зэрэгтэй, онолын мэдлэгтэй С.Дөлгөөн багшийн сургалт Монголд явагддаг.
Сэтгэгдэл бичих (5)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.160] ・ 2023.01.20 Хариулах
guasha buruu hiisen bololtoi tuh ervv hawdaad baina yaaj zvgeer bolgoh we
Зочин [64.119.22.100] ・ 2021.01.05 Хариулах
Зөвөлгөө авая
Зочин [103.57.93.99] ・ 2020.09.21 Хариулах
Таалагдлаа
Зочин [88.230.111.156] ・ 2020.02.13 Хариулах
С.Дөлгөөн багштай яаж холбогдох вэ?? Сургалт авах
Зочин [124.158.86.61] ・ 2021.02.16 Хариулах
сургалт авах, хаана очиж иллэг хийлгэж болох вэ
Санал болгох
1 Би нэг удаа #13: Өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн цагт л хүн хөгжиж эхэлдэг
2 Г.Батсайхан: Хан-Уул дүүргийн нийт 7 хорооны 18 байршилд орон сууцнууд хөрсний усанд автаад байна
3 Peak.mn сайт өнгө төрхөө шинэчлэлээ
4 Bajuna: Эсгийгээр хувцас урлах байгальд ээлтэй технологио Парист толилуулна
5 Б.Ану-Үжин: Хотын хөгжилд нийслэлийн эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо чухал үүрэгтэй
Холбоотой мэдээ
Амьдрал
Солонгос эмэгтэйчүүдийн өдөрт 20 минут зарцуулж арьсаа тольгор болгодог аргууд
Peak.mn ・ 04 сарын 22, 2022
Амьдрал
Гоо сайхныг тань гундааж буй 10 алдаа
Саруулын Ариунжаргал ・ 12 сарын 22, 2018
Бизнес
“Dr.Chingun's" клиник гоо сайхны инновацын шилдэг бүтээгдэхүүн "Secret RF" аппаратыг Монголд нэвтрүүллээ
Peak.mn ・ 12 сарын 10, 2022
Сонжоо
СОНЖОО: Та эдгээр гайхалтай эмэгтэй удирдагчдыг мэдэх үү?
Саруулын Ариунжаргал ・ 03 сарын 07, 2023
Эрүүл мэнд
Хорго дүүрэн мөөмний учир
П.Мөнгөнсор ・ 10 сарын 27, 2022
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.