Гуравдугаар эмнэлэгт элэгний хавдрын мэс заслыг амжилттай хийлээ

Улсын гуравдугаар төв эмнэлэг Эрүүл мэндийн сайдын А/360 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд 2022-2023 оны хугацаанд Хавдар судлалын үндэсний төвтэй хамтын ажиллагаа хөгжүүлж, хавдрын үндсэн тусламж үйлчилгээ, ялангуяа хавдрын мэс засал эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах зорилтот үйл ажиллагаа хэрэгжүүлж байна.  

Энэ хугацаанд УГТЭ-ийн  нийт 4 эмчийг хоол боловсруулах замын хавдрын мэс заслын мэргэжлээр сургаж чадавхжуулсан аж.

Тэгвэл энэ сараас эхлэн тус эмнэлэг бие даан хавдрын мэс заслыг хийж эхлүүлсэн байна. Тодруулбал энэ сарын 10-нд элэгний 5-р сегментэд байрласан анхдагч хавдар оношлогдсон 52 настай эмчлүүлэгчид нээлттэй аргаар хавдрыг тайрч авах анхны мэс заслыг амжилттай хийлээ.  

Мэс заслын дараа эмчлүүлэгчид гарсан хүндрэл үгүй, биеийн байдал сайжирч мэс заслын дараах 10 дахь хоногт эмнэлгээс гарч, дараачийн шатны хяналтад шилжсэн талаар Улсын гуравдугаар төв эмнэлгээс мэдээллээ.

         


Холбоотой сэдвүүд

угтэ хсүт эмя эрүүл мэнд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.