хүн өөрийн бодит боломж авьяас чадвараа хэрхэн төсөөлж үнэлдэг талаар, мөн өөртөө итгэх итгэл ба мэдлэгжиж боловсрох явцын хамаарлын талаарх оновчтой тайлбар болж “Даннинг-Крюгерийн эффект” гэгдэх болсон юм.

Энэ бол хүн өөрийгөө байгаагаасаа илүү ухаалаг, чадварлаг гэж итгэх сэтгэхүйн өрөөсгөл хандлагын төрөл юм. Ялангуяа чадвар багатай хүмүүс өөрийн чадамжгүй байдлыг таних чадвар дутдаг. Өөрийгөө дутуу таних, сэтгэхүйн бага чадвар нь хүмүүсийг өөрийн бодит чадвар, чадамжийг бодит байдлаас дээгүүр үнэлэхэд хүргэдэг байна. 

“Тэнэгүүд өөрийн тэнэгийг мэддэггүй” гэх хуучны үг нь энэ эффектийн нэг илрэл юм. 

Энэ эффектийг судлаач Девид Даннинг, Жастин Крюгер нарын нэрээр нэрлэжээ. Даннинг, Крюгер нар нь анх энэ үзэгдлийг тодорхойлсон байна. 

Тэдний олж мэдсэнээр гүйцэтгэл багатай, чадамж багатай хүмүүс ажил, даалгаврыг муу гүйцэтгээд зогсохгүй өөрийн ажил бүтээлийн чанарыг үнэлж, таньж чаддаггүй байна.

 Жишээлбэл, шалгалтандаа муу үнэлгээ авсан оюутан өөрийгөө өндөр оноо авах ёстой байсан гэж үзэх. Тэд өөрийн мэдлэг чадварыг хэт өндрөөр үнэлж, өөрийн гүйцэтгэлийн хангалтгүй, чанаргүй байдлыг харах чадваргүй байна. 

Хэдийгээр энэ төрлийн хүмүүс чадамжгүй байдаг ч, маш их өөртөө итгэх итгэл байдаг. Энэ нь тэднийг чадвартай, мэдлэгтэй гэсэн мэдрэмж өгдөг. 


Даннинг-Крюгер эффектийн учир шалтгаан: 

Судлаачдын үзэж буйгаар энэ эффект нь“давхар ачаалал” гэх үзэгдлээс гаралтай. Давхар ачаалал гэдэг нь чадамжгүй байдал, өөрийн чадамжгүй байдлыг ойлгох чадваргүй байх юм.

Чадамжгүй хүмүүст дараах хандлага ажиглагддаг; 

✖ Өөрийн чадварын түвшин, зэрэглэлийг хэт дээгүүр тавьж үздэг

Өөрийн болон бусдын жинхэнэ чадвар, чадамжийг харж чаддаггүй

Өөрийн алдаа, чадвар дутууг олж хардаггүй

Даннингийн дурдсанаар аливаа нэг ажлыг гүйцэтгэхэд мэдлэг чадвартай байх нь тухайн ажлыг хийх чадваргүйгээ мэдэх хоёр ижил ач холбогдолтой юм гэжээ. Хэрвээ хүнд сүүлийн чадвар дутвал тэд ажил даалгаврыг хийж чадахгүйгээс гадна, өөрийн чадваргүй байдалд харалган болдог байна. 


Даннинг-Крюгер эффектийг өөрчилж болох уу? 

Хүн бүр энэ эффекттэй тулгардаг. Бид харалган байдлаасаа болж өөртөө энэ эффектийг бий болгож үүнийгээ өөртөө итгэх итгэлээр халхлах төлөвтэй байдаг. Гэсэн хэдий ч, үүнийг даван туулах арга зам байдгийг дээрх судлаачид онцолсон юм. 

Тогтмол суралцаж, дадах - Өөрийгөө бүгдийг мэднэ гэж бодохын оронд аливаа нэг сэдвийг гүнзгийрүүлэн судлах хэрэгтэй. Бид юмыг сурах тусам тухайн зүйлийн талаар сурах илүү их зүйл байгааг олж мэддэг. Ингэснээр бид сурах зүйл их байгаагаа таньж эхэлдэг. 

Бусдаас өөрийн гүйцэтгэлийн талаар асуух - Бодит шүүмжлэл авах нь үр дүнтэй арга юм. Хэдийгээр энэ нь хүн бүрт хэцүү байх боловч, бусад хүн таны чадварыг хэрхэн үнэлж байгааг мэдэх нь чухал ач холбогдолтой юм. 

Өөрөөсөө асуух - илүү ихийг сурч, мэдэх ч заримдаа бид өөрийгөө аль хэдийн мэдсэн гэж дүгнэх хандлагатай байдаг. Үүнийг “батататгах өрөөсгөл хандлага” гэж нэрлэдэг. Энэ байдлыг багасгахын тулд өөрийн хүлээлт, итгэл үнэмшлээ тогтмол шалгаж байх хэрэгтэй.