МОСКВА/РИА Новости/. Долоо хоногт 2.5-аас багагүй цаг биеийн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь мэдрэл муудах эрсдэлийг бууруулдаг болохыг Бостоны их сургуулийн судлаачид илрүүлжээ. Судлаачдын ажиглалтын талаар “JAMA” сэтгүүлд нийтэлжээ.

Судалгааны ажлыг 2016-2019 оны хугацаанд явуулжээ. Судалгаанд нийт 2354 хүн оролцсоноос 1099 нь эрэгтэй, 1276 нь эмэгтэй байсан аж. Судалгааг явуулахад акселерометр буюу хурдасгалыг хэмжих хэрэгсэл болон тархины дүрс оношилгооны аппаратыг ашигласан байна. 

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь бие махбодид төдийгүй оюун ухааныг сайжруулдаг байна. Спортоор хичээллэх, тэр ч байтугай алхалт хийх нь тархины хөгшрөлтийг удаашруулж, биеийн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүсийн мэдрэл муудах магадлал бага байдаг аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг