Хэт их хурхирах нь настай хүмүүсийн ой ухаан муудахад нөлөөлдөг болохыг эрдэмтэд баталжээ. Энэ талаарх судалгаанууд эрдэмтдийн анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. Туршилтаас үзэхэд удаан хугацаагаар олон удаа хурхирахад тархины мэдрэлийн эсүүд олон тоогоор үхдэг болох нь харагджээ. 

Үүнээс гадна хурхирдаг хүмүүсийн амьсгал тасалдалт их байдаг учраас гэнэт зүрхний шигдээст өртөх магадлал өндөртэй байдаг гэнэ.Тиймээс үүнийг анагаах ухаанд нэг төрлийн эмгэг гэж үздэг аж. Хурхирах нь элбэг тохиолдох бөгөөд насанд хүрэгчдийн 45 хувь нь хааяа, 25 хувь нь үргэлж хурхирдаг байна.


Эх сурвалж: Pathologie Biologie, Volume 62, Issue 5, October 2014, Pages 233-240