Их наран хутагт М.Базарсад: Заргач багш нартаа баярлалаа

Х.Оргил
07 сарын 02, 2018

Монгол Улсын зэвсэгт хүчний байгууллагуудад тахилга хийж, ном айлдсан Их наран хутагт гэгээнтний талаарх зураг өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиал сүлжээнд шуугиан тариад байна. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудастаа Баянхонгор, Архангай, Говь-Алтай аймгуудаар явж Монголын төрийн албан хаагчдад шашны зан үйл хийж өгч буй зургуудаа дэлгэн энэхүү яриа гарсан юм.

Энэхүү үйл явдлын дараа Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өөрийн цахим хуудастаа тайлбар хийжээ. Тэрбээр “Нэг лам хүн баруун аймгуудаар явж лекц зохион байгуулсан юм байна. Нэг зүйл хариуцлагатайгаар мэдэгдэхэд энэ арга хэмжээг Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулаагүй болно” гэж мэдээлжээ. 

Тэгвэл түүний жинхэнэ нэрийг М.Базарсад гэдэг аж. Тэрбээр энэхүү үйл явдлын дараа цэргийнхэнтэй авахуулсан зурагтай постоо устгасан бөгөөд "Зодолдсон хүмүүс бяртай болдог, хэрэлдсэн хүмүүс цэцэн болдог. Чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлж байгаа байгаа их зарагч багш нартаа баярлалаа" хэмээн бичсэн бичсэн байна.


Холбоотой сэдвүүд

мунхрал их наран хутагт

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.