Цэдэнбалын Цэрэндолгор
01 сарын 11, 2025
Энэтхэгийн Ахмедабад хотод “Educating for Sustainability Action” олон улсын хурал энэ сарын 08-15-ны өдрүүдэд үргэлжилж байна.
Тус хурлыг Энэтхэгийн Ахмадабад хот дахь Байгаль орчны мэдээллийн төв, Дэлхийн байгаль орчны боловсролын сан, ЮНEСКО-той хамтран өөрийн байрандаа зохион байгуулж буй. Энэтхэгийн байгаль орчны мэдээллийн төв / БОМТ/ нь төрийн байгууллагуудтайгаа түншилж Тогтвортой хөгжлийн боловсрол, уур амьсгалын өөрчлөлтийн боловсролыг олгох чиглэлээр ажилладаг, "Эко сургууль" хөтөлбөр хэрэгжүүлэгч 40 жилийн туршлагатай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага юм.
Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() |
Тус хурлын гол илтгэгчид уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, дасан зохицох, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд боловсролын үүрэг, хамтын оролцоо, боловсролын хувирган өөрчлөлтийг талаар хэлэлцэж байна. Хуралд салбар салбарын эрдэмтэн судлаач багш нараас гадна хүүхэд залуусын төлөөлөл идэвхтэй оролцогч нь байж дуу хоолойгоо хүргэсээр байна.
Хуралд нийт 20 шахам орны 500 гаруй төлөөлөгч оролцож буй. Манай улсаас “Эко сургууль” ОУ-ын хөтөлбөр хэрэгжүүлэгч БОМСТ ТББ-аар ахлуулсан Орхон, Говьсүмбэр аймгийн цэцэрлэг, сургууль, “Амгалан дэлхий” ТББ, Тогтвортой хөгжлийг дэмжигч Реак.mn сайт, Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клубийн төлөөлөл оролцлоо.
Э.Шинэцэцэг БОМСТ ТББ-ийн гүйцэтгэх захирал:
Тогтвортой хөгжлийн боловсролын асуудлыг олон талаас нь харж, өнгөрснөө дүгнэж алдаа оноогоо хэлэлцэж ирээдүйд хэрхэн урагшлах талаар сонирхолтой лекцүүд сонслоо.
Олон улсын судлаачид оролцож байгаа учраас боловсролын бодлогын шилжилт, уур амьсгалын өөрчлөлтийн боловсролыг бодлогодоо хэрхэн тусгаж, цаашид анхаарах талаараа ярилцаж байна.
Тухайлбал Энэтхэгт жил бүрийн 9 дүгээр сарын хэт халалтаас болж сургуулиуд нь 20-иод хоног завсарладаг болсон байна. Энэ хугацааг 10 жилээр хэмжихэд хүүрдүүдийн боловсрол бүтэн жил тасарч байна гэсэн судалгааг хийжээ. Манай улс ч бас уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан ийм судалгаанд анхаарал хандуулах хэрэгтэйг анзаарч байлаа. Мөн онцолж хэлэхэд асуудлаа хуралдаад ярилцаад өнгөрөх бус үүнийгээ бодит үйл хэрэг болгоход залуусын манлайлал ямар чухал болохыг салбар хуралдаанууд харуулж байна.
Энэ удаа тогтвортой хөгжлийн зорилгуудыг (SDG) хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахын тулд дараах асуудлыг голлон хэлэлцэж байна.
Мэдлэг: Байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг танилцуулах
Ур чадвар: Тухайн асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн инновацаа хуваалцах, хамтын ажиллагааг хөгжүүлэх.
Үнэт зүйлс: Хариуцлагатай хэрэглээг яагаад чухалчлах ёстой төдийгүй үүнд өөрийн үүргээ гүйцэтгэж буй иргэн аж ахуйн нэгжүүдийг танилцуулах.
Үйлдэл хийхийг уриалах: Тогтвортой амьдралын хэв маягийг сурталчлах, хамгийн гол нь үйлдэлд уриалах.
Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() |
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [105.113.18.58] ・ 28 өдрийн өмнө Хариулах
Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна. Заримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахын зэрэгцээ танд хэрэгтэй өөрчлөлтийг авчрах болно гэдгийг санаарай.
Зочин [105.113.18.58] ・ 28 өдрийн өмнө Хариулах
Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна. Заримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахын зэрэгцээ танд хэрэгтэй өөрчлөлтийг авчрах болно гэдгийг санаарай.
Зочин [139.5.219.174] ・ 2025.01.12 Хариулах
shorturl.at/CLQGh
Зочин [139.5.219.174] ・ 2025.01.12 Хариулах
www.youtube.com/watch?v=hRwNDhhYGUA
Санал болгох
1 Б.Болороо: Хүүхдээ жаахан гэлтгүй дауны синдром, аутизм, саажилт гэх мэт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар хэлж ойлгуулж байгаарай
2 Хүнсний бүтээгдэхүүний шошгыг уншихгүй хэрэглэх нь улаан гэрлээр зам гарахтай л ижил аюултай үйлдэл юм
3 Б.Амарсанаа: Хөхний болон умайн хүзүүний хорт хавдраас сэргийлье л гэвэл хүүхдээ хоёроос дээш жил хөхүүлээрэй
4 А.Найгалмаа: Гар утсаа бариулаад суулгадаг бол хүүхдийнхээ хөгжилд анхаарахгүй байна гэсэн үг
5 Ж.Галбадрах: Cайн багш бэлтгэж, сургууль барихын тулд төсвөөс мөнгө зарах л хэрэгтэй