"Apple" компани "iPhone" гар утсаар дамжуулж хэрэглэгчийн сэтгэл гутралыг оношлох чадвартай технологийг хөгжүүлж байна.

Энэхүү технологи нь хүний нойр, биеийн хөдөлгөөн зэрэг хүчин зүйлсэд тулгуурлан шинжлэх юм.

Ингэснээр iPhone гар утас хэрэглэгчдэдээ мэргэжлийн тусламж шаардлагатай байгааг эсэхийг мэдэх боломжтой гэж зохион бүтээгчид онцолсон байна. 

Apple компани тус технологийг нэвтрүүлсний дараа хэрэглэгчдийн анхаарлыг илүү татахаар зорьж ажиллаж байгаа аж. 

Одоогоор технологийн хөгжүүлэлтийн эхний шатандаа яваа бөгөөд Apple компанийн мэргэжилтнүүдээс гадна Калифорний их сургуулийн эрдэмтэд, Biogen компанийн судлаачид хамтран ажиллаж буй.


Эх сурвалж: wsj.com