Б.Баясгалан
03 сарын 25, 2019
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох журмын төслийг өнгөрсөн баасан гарагт Өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хурлын танхимд олон нийтээр хэлэлцүүллээ. Тус хэлэлцүүлэгт 140 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуй нэгжийн болон иргэдийн төлөөлөл оролцож энэхүү журмын төсөлд санал санаачлага гаргав.
Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.-т “нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулна” гэж заасны дагуу жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн санал бодлыг журамд тусгах, оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор тус хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт оролцож чадаагүй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид ХХААХҮЯ-ны цахим хуудсаар /www.mofa.gov.mn/ дамжуулан 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл саналаа өгөх боломжтой юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагааг ил тод, нээлттэй зохион байгуулах чиглэлээр журамд өөрчлөлт оруулах үүрэг болгосон.
Үүргийн дагуу Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны А/50 дугаар тушаалаар “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэгт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Жижиг, дунд үйлдвэрлэл худалдааны манлайлал холбоо зэрэг төрийн бус байгууллагуудын төлөөлөл орсон байна.
Уг ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдаж хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагааг ил тод, нээлттэй зохион байгуулах, төсөлд тавигдах шаардлага, хороо болон дэд хорооны эрх, үүрэг, бүрэлдэхүүнийг тодорхой болгох, зээлийн эргэн төлөлтийг сайжруулах зэрэг чиглэлээр ажлын хэсгийн гишүүдийн гаргасан санал, санаачилгыг тусган дараах гол өөрчлөлтийг оруулан журмын төслийг боловсруулжээ.
Үүнд:
Эх сурвалж: ХХААХҮЯ
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.