УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын 9 гишүүний өргөн барьсан ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай холбоотой үүссэн асуудлыг шалган судлах Түр хороо байгуулах тогтоолын төслийн хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд тус асуудлыг шалган судлах Түр хороо байгуулах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад чуулганд оролцсон УИХ-ын 56 гишүүний 36 нь буюу 64.3 хувь нь эсэргүүцэв. Ингэснээр тогтоолын төслийг санаачлагчдад буцаалаа.