Нидерландын Нүүрстөрөгчийн Нягтлан бодох бүртгэлийн Санхүүгийн Түншлэл (PCAF)-д гишүүнээр Капитрон банк элслээ. 

Partnership for Carbon Accounting Financials (PCAF) буюу Санхүүгийн салбарт Хүлэмжийн хүүг хэмжих түншлэл нь зээл, хөрөнгө оруулалт дах хүлэмжийн хийн ялгаруулалтыг тооцоолж, тайлагнах нэгдсэн арга барилыг боловсруулан хэрэгжүүлэхээр Парисын хэлэлцээрийн үеэр 2015 онд байгуулагдсан глобал түншлэл юм.

Нэгдсэн тайлагналын арга зүй нь санхүүгийн байгууллагуудад шинжлэх ухааны үндэслэлтэй зорилтуудыг тавьж, зээл хөрөнгө оруулалтын багцаа Парисын уур амьсгалын хэлэлцээртэй уялдуулах эхлэлийн цэгийг тавьж өгдөг юм. Өдгөө дэлхийн өнцөг булан бүрээс нийт 352 банк санхүүгийн байгууллагууд гишүүнээр элсэн, үйл ажиллагаа нь тэлсэн байна. 

Капитрон банк нь тус түншлэлд Монголоос 2 дах гишүүнээр элсэн орлоо. Бид Ногоон бондын хүрээнд олгох зээлдээ энэхүү хүлэмжийн хийн ялгарлыг хэмжих шинэ тайлагналын арга зүй нэвтрүүлэхээр ажиллаж байна.  


                                  Ухаалаг ирээдүйн зүгт - Капитрон банк