KFC брэнд 10 жилийн ойн баяраа угтан хүүхэд, залуус, гэр бүл, тусгай хэрэгцээт бүх насны иргэдэд зориулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 1.1 га талбайг тохижуулна гэж мэдэгдсэн билээ. Гэвч олон нийтийн зүгээс энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, ҮЦХ-д KFC салбар байгуулахыг дэмжихгүй гэдгээ илэрхийлэв. Нийгмийн сүлжээнд өрнөөд буй уг ойлголтод KFC брэндийн зүгээс тайлбар хийж, хүрээлэнгийн зай талбайд салбараа нээхгүй гэдгээ мэдэгдлээ. 

KFC-гийн тохижуулах 1.1 га талбай нь ашгийн бус, хэн бүхэнд нээлттэй, тэр дундаа ээжүүдэд бяцхан үрээ салхилуулах аюулгүй орчинг бий болгоход чиглэгдсэн аж.