“Zoom Market” маркетингийн агентлагийн явуулсан судалгааны дүнгээр Оросын хамгийн их согтууруулах ундаа хэрэглэдэг хотын жагсаалтыг Саратов тэргүүлжээ. Энэ жагсаалтыг Саратов хот тэргүүлсэн бол Ханты-Мансийск, Пермь хот эхний гурван байрт орсон байна.

Жагсаалтын нийт 25 хотын оршин суугчдаас “Та согтууруулах ундаа хэрэглэдэг үү?”, Та хэр их согтууруулах ундаа хэрэглэдэг вэ?”, Та өнөөдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үү эсвэл хэрэглэхээр төлөвлөж байна уу?” гэсэн гурван асуултыг тавьсан байна. Энэ санал асуулгад 19-73 насны нийт 3250  хүн оролцжээ.

Согтууруулах ундаа арай бага хэрэглэдэг хотуудаар Казань, Доод Новгород, Владивосток хотууд шалгарсан бол Моксва хот 16 дугаарт, Санкт-Петербург 11 дүгээрт, Екатеринбург 19 дүгээрт тус бүр жагссан байна.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

 Коммерсант