2006 онд элэгний хорт хавдар туссан Тайвань эр нас барахаасаа өмнө бяцхан охиндоо бичсэн захианууд нь фэйсбүүкт ил болжээ. Тус захидлууд олны зүрх сэтгэлийг ихэд хөдөлгөсөн байна. 

Залуу охиноо 2007 онд 2 нас хүрэхээс нь эхлээд 2025 онд 20 нас хүртэл нь төрсөн өдрийн захиа урьдчилан бичиж үлдээсэн тухай охины ээж Белла Чу хэлжээ.

Тэдний охин 2005 оны нэгдүгээр сард төрсөн ба одоо дунд сургуулийн гуравдугаар ангид сурдаг. Тамир, тэнхээ муутай байсан ч охины аав 2006 оны 5 дугаар сард нас барахаасаа өмнө 19 захиаг бичиж үлдээжээ. Охин нь захиаг ойлгоход дэндүү балчир байсан тул Чу эдгээр захиаг өөртөө хадгалсны эцэст зохих эзэнд нь өгчээ.

Чу нь Бээжинд ажил эрхэлдэг ба өнөөг хүртэл захиануудыг нээж уншаагүй ба нээхийг ч бодоогүй гэжээ. Тэрээр охиндоо хандаж “Эрт нас барсан аав чинь хэлэхийг хүссэн үгсээ бичиж үлдээсэн юм. Чи зүрх сэтгэлээ нээн түүний хэлэхийг хүссэн үгийг сонсоно гэж ээж нь найдаж байна” хэмээн бичжээ. 

Охин нь одоогоор сургуулийнхаа дотуур байранд амьдарч буй аж. 

Чу охиныхоо аавтай гэрлэсэн эсэх нь тодорхойгүй ч түүний түүх даваа гарагт нийтлэгдсэнээс хойш 11.000 сэтгэгдэл хүлээн авчээ. 


Эх сурвалж: https://nextshark.com