Хиймэл оюун ухааныг цэргийн зориулалтаар идэвхтэй ашиглана

ПАРИС. /TASS/. Франц улс цэргийн салбарт хиймэл оюун ухааны технологиудыг ашиглах болон эзэмших зорилгоор хэд хэдэн арга хэмжээг боловсруулан, хэрэгжүүлж эхлээд байна. Энэ тухай тус улсын Зэвсэгт хүчний сайд Флоранс Парли мэдэгджээ.

“Хэд хэдэн том гүрнүүд хиймэл оюун ухааны салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж буй энэ үед бид нөхцөл байдалтайгаа зохицохгүй байхын аргагүй юм. Йим учраас Францын Цэргийн хөтөлбөрийн тухай хуульд хиймэл оюун ухааны технологиудад жилд 100 сая еврогийн хөрөнгө оруулалт хийхийг тусгаж байгаа юм” хэмээн тэрбээр хэлсэн байна. 

“Францын арми дайсагнасан орчинд маш чухал даалгавруудыг гүйцэтгэх чадвартай, эрчим хүч бага зарцуулагддаг, найдвартай, хүчирхэг хиймэл оюун ухааны системийг бий болгохын тулд үйлдэр, лаборатори, компаниудыг эрчимтэй татан оролцуулж байгаа. Ингэхийн тулд бидэнд чадвар хэрэгтэй бөгөөд 2023 он гэхэд шаардлагатай гэж үзэж буй бүхий л салбарт хиймэл оюун ухааныг ашиглахын тулд 200 мэргэжилтнээс бүрдсэн багийг бүрдүүлэхийг зорьж байна” хэмээн Флоранс Парли ярьсан байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

хиймэл оюун ухаан цэрэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.