Өнгөрсөн ням гарагт 2000 орчим хүн жагсаалд оролцсон тухай зохион байгуулагч Жошуа Вонг, Нэйтн Лоу нар хэллээ. Тэд 2014 онд “Шүхрийн хөдөлгөөн” байгуулан удирдаж байгаа билээ. Ноён Вонг, Лоу нарыг хууль бусаар цуглаанд оролцсон хэргээр шоронд хорисон ч дээд шүүхийн хурал хүртэл батлан даалтаар аравдугаар сард сулласан юм. 

Жагсаалаас өмнө ноён Вонг шоронд хорилоо гээд хийж байгаа зүйлдээ эргэлзэж, шахалтад орохгүй, тэмцсээр л байх болно гэдгээ хэвлэлээр ярьжээ. Жагсагчид өргөн чөлөөгөөр алхаж, улс төрийн хэлмэгдэгсдэд дэмжлэгээ илэрхийлэн уухайлсан байна. Мөн шударга ардчилсан сонгууль явуулахыг шаарджээ. 

Жагсагчдын нэг “Надад залуу хүний зүрх зориг, авьяас байхгүй ч би дэмжлэг үзүүлмээр байна” хэмээв. Хятад Хонконгын төрийн тэргүүдийг "атгаж", бодлогод нь нөлөөлж байгааг болиулах үүднээс хүмүүс ийнхүү олон жил тэмцэж байгаа юм.