Хотулун гүнж Латин Америкийн орнуудын дэлгэцнээ гарна

Зохиолч Г.Шүүдэрцэцэг "Хотулун гүнж" киногоо Латин Америкийн 10 гаруй оронд албан ёсны онцгой эрхтэй гаргахаа мэдэгдлээ.

Тодруулбал "Шүүдэр филм" олон улсын дистрибьютер компанитай гэрээ байгуулснаар "

The Wrestling Princess" нэрээр  Латин Америкийн бүсэд гаргах санал ирүүлж, өчигдөр гэрээгээ үзэглэжээ.

Ингэснээр Төв ба өмнөд Америкт онцгой эрхтэйгээр Мексик, Коста Рика, Хондурас, Уругвай, Парагвай,  Перу зэрэг 10 гаруй оронд, онц бус эрхээр Антигуа, Британий Виржин арлууд, Куба, Семаны арлууд, Доминик зэрэг 30 орчим оронд 2-р зах зээл буюу IPTV-ээр нэгэн зэрэг гаргах юм байна.


Мөн зохиолч Г.Шүүдэрцэцэгийн хэлснээр "Өнөөдөр эхэлж буй Канны фестивалийн кино худалдаанд дистрибьютер компани болон Монгол талын төлөөлөгч Д.Цэнгэл нар хариуцан борлуулж байгаа гэнэ.


Холбоотой сэдвүүд

латинамерик монгол кино

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.