Өнөөдөр 14.19 цагт цагдаагийн байгууллагын 102 утсанд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Хүнсчдийн гудамж дахь Мах импексийн урд бохирын худагт хоёр хүн унасан гэх дуудлага, мэдээлэл иржээ.

Дуудлагаар хэргийн газар дээр нь ОБГ-ын аврагчид, НМХГ-ын ажилтан, цагдаагийн байгууллагын төлөөлөл очиж ажилласан байна.

Аврагчид бохирын худагт осолдсон ажилтнуудын цогцосыг гаргахын тулд 30 минут орчим ажилласан байна.

Баттай бус эх сурвалжийн мэдээгээр бохирын худагт "Дайцэцэн" ХХК-д засварчин ажилтай 1985 онд төрсөн “Б” , Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газар засварчин ажилтай 1988 онд төрсөн “У” нар унаж нас барсан байж болзошгүй гэнэ.

Уг хэргийг дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаж байна.

Өмнө нь тус бохирыг худгийг соруулдаг байсан ч осол эндэгдэл гарч байсан удаагүй аж.