2018 онд амь үрэгдсэн сэтгүүлчдийн тоо 57 хувиар өсчээ

peak.mn
05 сарын 03, 2018

Энэ оны эхний дөрвөн сарын хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчдийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 57 хувиар өссөн байна гэж Женев хотод төвтэй “Press Emblem Campaign” ашгийн бус байгууллагаас /АББ/ өнөөдөр тохиож буй “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тохиолдуулан гаргасан мэдэгдэлд дурдсан байна.
 
Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд Афганистаны нийслэл Кабул хотод болсон дэлбэрэлтэлд есөн сэтгүүлч өртөн амиа алджээ.

Энэ он гарснаас хойш Афганистанд хамгийн олон буюу 11, Мексик болон Сирид 4, Эквадор, Энэтхэг болон Йеменд 3, Бразил, Израиль /Газын зурвас/, Гватемал болон Пакистанд тус бүр 2, Колумб, Гайити, Ирак, Либери, Никарагуа, Орос,Сальвадор болон Словакт тус бүр 1 сэтгүүлч буюу нийтдээ 44 сэтгүүлч амь үрэгдээд байна.

Ажил үүргээ гүйцэтгэж яваа сэтгүүлчдэд аюул заналхийлж, улмаар амь насанд нь халдаж буй этгээдүүдэд хатуу хариуцлага тооцохыг, сэтгүүлчдийн эрхийг хамгаалахын арга хэмжээ авахыг "Press Emblem Campaign” АББ-ын ерөнхий захирал Блейз Лемпен улс орнуудын эрх бүхий байгууллагуудад уриалжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
 

Холбоотой сэдвүүд

сэтгүүлч амь нас

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.