Х.Оргил
06 сарын 27, 2019
Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Уушийн гарам” гэдэг газар зургаадугаар сарын 25-ны өдрийн 23:00 цагийн орчим нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн 31 настай, эрэгтэй Д “Орхон” голоос загас барихаар яваад усанд осолдсон тухай дуудлагыг Онцгой байдлын газар хүлээн авсан.
Аврагчдыг очиход иргэд Д-гийн цогцсыг иргэд “Орхон” голоос гаргасан байсныг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Он гарсаар улсын хэмжээнд 06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 9 аймгийн 17 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 24 удаагийн усны осол гарч, 27 хүн амь насаа алджээ. Үүний 23 нь том хүн, 4 нь хүүхэд байгаа юм.
Тиймээс ОБЕГ-аас үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг сануулсаар байна.
Зөвлөмж:
-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх,
-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,
-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,
-Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,
Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.